LogoLogoGuren NewsMongolia’s First AI-Driven News Automation Platform
  • Улс төр,
    хууль эрх зүй
  • Нийгэм,
    эдийн засаг
  • Спорт, соёл урлаг,
    аялал жуулчлал
  • Гадаад
    мэдээ
  • Чөлөөт
    мэдээлэл
  • Эрхэм
    түшээ
  • Тойрог
  • Видео
  • Аудио
Улс төр, хууль эрх зүй

Б.Тулга сайдын хариуцсан хилийн боомт задгай, дорой явж ирсний илрэл нүүрсний 40 их наядын хулгай юм

a
admin
2025-04-29 10:40
547
Б.Тулга сайдын хариуцсан хилийн боомт задгай, дорой явж ирсний илрэл нүүрсний 40 их наядын хулгай юм

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болоод л “…Боомтын боомийг тайлж, эдийн засгийн цусны эргэлтийг сайжруулахгүйгээр хөгжилд үсрэх байтугай мөлхөх ч боломжгүй” гэж мэдэгдсэн. Монгол Улс далайд гарцгүй газарзүйн онцлогтой.  Манай улс нийт хуурай замын 42 боомт, агаарын замын дөрвөн боомттой. ОХУ-тай 29, БНХАУ-тай 13 боомтоор хиллэдэг. Одоогийн байдлаар авто замаар долоо, төмөр замаар гурав, агаарын замаар нэг боомт  холбогдож, үйл ажиллагаагаа явуулж байна. Боомтын хүчин чадлаар бид дэлхийн 160 улсаас 130-т эрэмбэлэгддэг.

Улмаар  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны дөрөвдүгээр сарын 7-нд захирамж гаргаж, Б.Тулгыг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргаар томилж байв.Б.Тулга ч  “…Би өмнө нь төрийн ажил хийж байсан туршлагатай. Эдийн засгийн хүндрэлтэй үед боомтын асуудал нь Засгийн газрын тэргүүлэх зорилтын нэг болсон. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Ерөнхий сайдаас өгсөн ажлыг хариуцлагатай хийнэ” гэж байлаа.

Хил боомтын асуудал ямархуу арчаагүй дорой явж ирсний илэрхийлэл бол  40  их наядын нүүрсний хулгай юм. Тэгвэл Б.Тулга сайд Монгол Улсыг боомилж байгаа нүүрсний хулгайтай тэмцэж чадаж байна уу. Бодит байдалд тэрбээр зоригтой ажил хийж хэрэгжүүлэхгүй суудлын бөглөөс болон суусаар байтал боомтын сэргэлт биш боомтын уналт болж, нүүрс тээвэр удааширч, Монгол Улсын валютын урсгал саарч, ам.долларын ханш өсөж, дагаад бүх юмны үнэ нэмэгдэж, эдийн засаг хүндэрч, иргэд туйлдаж гүйцлээ. Б.Тулга саад үүнийгээ ухамсарлаж байгаа гэж найдъя. Хамгийн сүүлд Боомтын сайд Б.Тулга 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс зургаан сарын турш Замын-Үүд боомтыг туршилтын горимоор 24 цагаар ажиллуулсан. Тооцож байсан шиг шөнийн гаралт их биш байлаа хэмээн БНХАУ-ын тал үзсэн учраас дахин үр дүнгээ тооцож үзээд 24 цагаар ажиллуулах эсэхээ шийдэхээр болсон  юм. Асуудлыг ул суурьтай бус харж, гол боомтыг 24 цагийн ажиллагаатай болгохын тулд нарийн судалгаа, тооцоолол хэрэгтэй. Гэвч Б.Тулга сайдын дутуу дулимагаас болж энэхүү чухал ажил нурж, Хятадын тал ч дурамжхан үлджээ.

       
 
#Б.Тулга
a

admin

Шинэ мэдээ
Их уншигдсэн

👋 Бидэндтэй нэгдэх

facebook
facebook
Follow us on Facebook
twitter
twitter
Follow us on Twitter
youtube
youtube
Follow us on YouTube
Logo

Редакцын бодлого

Хамтран ажиллах

Бидний тухай

Холбогдох

facebookfacebooktwittertwitteryoutubeyoutube

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.