УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж горимын санал гаргав. Тэрбээр "Ирэх оны төсвийн суурь асуудлыг хэлэлцэж байхад Ерөнхий сайд, хоёр Шадар сайд алга. Засаг төр янз бүр болж байгаа нь танай намын л асуудал. УИХ-аар Ерөнхий сайд огцрох асуудал орж ирээгүй буюу Засгийн газар хэвийн ажиллаж байгаа" гэв.






