“Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, гуравдахь хэлэлцүүлэг/ хэлэлцэж байна. Эдийн засгийн байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн танилцуулав. Энэ үеэр
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Зургаадугаар сарын 1-ний дотор тендер, худалдан авалтыг хийж, цаашаа бүгдийг нь хурааж авна гэдэг. Энэ бол парламентын эрхэнд халдаж байна. Засгийн газар хэрэглэхгүй гэсэн үг. Бүх худалдан авалт яамд дээр байгаа. Энэ ажлыг хийгээгүй бол өөрсдөө буруутай гэсэн үг. Тэгэхээр зургаадугаар сарын 1-нээс бүх хөрөнгийг татах юм байна. Бидний эрхэнд халдаж байна. Б.Бат-Эрдэнэ гэж сайд байхдаа кофег Монголд хийнэ гэж ам гарснаас болж 400 тэрбум төгрөг гарах тооцоолол байгаа. Энэ жил 60 тэрбум төгрөгийг зарцуулна. Өнөөдрийг хүртэл худалдан авалт хийгээгүй. Үүнийгээ татвал бидний олон улс дахь үүрэг байхгүй болно. Нэг сайдын дураараа мэдэгдсэн үгнээс болж, баахан хурал зөвлөгөөн хийдэг байж болохгүй. Засгийн газарт хариуцлага тооцох хэрэгтэй.












