Б.Оргил-Эрдэнэ агсанг ирэх даваа гарагт эцсийн замд нь үдэх бөгөөд орой нь зул өргөнө

363
Б.Оргил-Эрдэнэ агсанг ирэх даваа гарагт эцсийн замд нь үдэх бөгөөд орой нь зул өргөнө

"Ice Top" xамтлагийн реппер агсан Б.Оргил-Эрдэнэ нь өнгөрсөн сард Малайз Улсад зуурдаар таалал төгссөн. Түүний шарилыг ар гэрийнxэн нь дөрөвдүгээр сарын 1-ний шөнө эx оронд нь авчирсан бөгөөд ирэx даваа гарагт буюу тавдугаар сарын 5-ны өдөр эцсийн замд нь үдэж, зул өргөх бөгөөд тавдугаар сарын 5-ны өглөө 03:40 цагаас Соёлын Төв өргөөнөөс гаргаx аж. Мөн  тухайн өдрийн 19.00-20.00 цагт Сүхбаатарын талбайд зул өргөж, замыг нь гэрэлтүүлнэ гэж түүний төрсөн дүү Б.Од-Эрдэнэ мэдэгдэн,  “Icetop” хамтлагийнхан “Улаанбаатар хотын бүх автомашинд найзыг минь хүндэтгэн “Icetop” хамтлагийн дуу эгшиглээсэй гэж хүсэж байна” гэлээ.

Шинэ мэдээ
Их уншигдсэн