"Icetop” хамтлагийн гишүүн Б.Оргил-Эрдэнэ Малайзад амрахаар явсан ба дөрөвдүгээр сарын 6-наас хойш өнөөдрийг хүртэл холбоо тасарсан талаар түүний дүү Б.Од-Эрдэнэ мэдээлж, ахыгаа хайсаар байгаа юм. Хамгийн сүүлд Б.Оргил-Эрдэнэ хар тамхи татаж буй бичлэгээ сошиалд цацан дуулиан тарьсан юм. Түүний ар гэрийнхэн албан ёсоор хайх хүсэлтийг Гадаад харилцааны сайдад гаргаж, энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Бид иргэн бүрийнхээ араас хөөцөлддөг. Манай элчин сайдын яам Малайзад байдаггүй. Тиймээс Тайланд улстай хамтарч ажиллаж байна. Тайландын Элчин сайдын яам хууль хяналтын бүх байгууллага, эмнэлэг гээд сураглаж болох бүх газруудад хайж байна" гэж мэдэгдсэн. Тэгвэл дүү Б.Од-Эрдэнэ өнөөдөр өөрийн цахим хуудаснаа, "Өнөөдөр 20:00 гэхэд! Сүртэй сураг ажиг гарахгүй бол! Тухайн үед хамт явсан хоёр эмэгтэйн мэдээлэл болон LIVE тасалсан хүнийг ил болгоно. Цус үзсэн ч хамаа алга" хэмээн нийтэлжээ.


