Б.Жаргалсайхан: Хурим гэж тав тухтай ч сууж болдоггүй тамтай хүлээн авалт

280
Б.Жаргалсайхан: Хурим гэж тав тухтай ч сууж болдоггүй тамтай хүлээн авалт
Найр хуримын сар эхэллээ. Харин "Буян"-гийн гэдгээрээ танигдсан Б.Жаргалсайхан хуримын тухай ийн хатууг хэллээ. Тэрбээр "Хуримын урилга байнга ирж байна. Би хуриманд очих дургүй. Одооны хурим гэж урилга очсон цагаасаа зочиддоо дарамт учруулдаг. Хатуу үнэнийг хэлье!
Ялангуяа эзэгтэй нар урилга аваад л юу өмсөж, ямар бэлэгтэй очих вэ гэдэг бодол дарамт болж эхэлнэ.
За тэгээд нөгөө ресторанд очихоор хөтлөгч гэж хурим базаад мэргэшчихсэн халтуурны хэдэн мөртүүдтэй нэг далбаганасан хошин шогийн ядаргаатай нөхөр бос, суу, дахиад бос, босооч, хурайл, өшөө сайн хурайлаач, алга ташаач, улам чанга ташаач дээ гэж тамлана. Тав тухтай ч сууж болдоггүй тамтай хүлээн авалт.
Нөгөө хуримлагч хоёр нь гүнгэрваанд тавьсан шавар бурхад шиг юмнууд сууж байна. Хоол унд өгдөг ч юм уу өрөвдмөөр. Өөрсдөд нь бол гоё л байдаг юм шиг байгаа юм. Суусаар байгаад хөшчихсөн юм болов уу гэхээр босч очоод хувцсаа солиод адилхан цагаан дээл өмсөөд ирнэ. Нөгөө хөтлөгч нь за дээлэнд нь баяр хүргээрэй гээд дахиад дарамтална. Тэр дээл нь уригдсан хүүхнүүдийг ярих яриатай болгодог юм шиг байгаа юм.
За тэгээд микрофон шилжүүлээд өөрсдийгөө танилцуул гэхээр энгэртээ хэдэн төмөр зүүсэн миний үеийн нэг хэнхэг нөхөр домог ярина. Тэрнээс цааш тэвчиж сууж үзээгүй. Бодвол ууцгаадаг байх.
Уг нь хурим бол нэгэн хэв загварын хэлбэрдэлт биш, хуримлаж байгаа хосуудын үзэл, философи нэвт ханхалсан стресс тайлахаар аз жаргал мэдрүүлсэн солиотой шоу байх ёстой. Шашин шүтлэг, зан заншлаасаа хамаарч хэлбэр нь өөрчлөгдөх ч зочдоо жаргаасан, хүндэлсэн хайрын шоу байх ёстой. Хүмүүсээс бэлэг авах биш хүмүүст хайр энэрэл, талархлаа бодитоор харуулсан тангаргийн шоу байх ёстой.
Ах нь нэг хурим найруулж харуулна аа. Тэр болтол та нар ресторандаа хөтлөгч бацаанд дарамтлуулаад сууж л бай"гэлээ.
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
G
Guren News
·2025-12-15 14:07

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо