Б.Жавхлан: Өнгөрсөн долоо хоногт экспорт 278 сая ам.долларт хүрч энэ оны хамгийн өндөр тоондоо хүрлээ

388
Б.Жавхлан: Өнгөрсөн долоо хоногт экспорт 278 сая ам.долларт хүрч энэ оны хамгийн өндөр тоондоо хүрлээ

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар салбарын сайд нар мэдээлэл хийж байна. Сангийн сайд Б.Жавхлан: Өнгөрсөн долоо хоногт манай гол түүхий эдүүдийн экспортын хэмжээ бүгд тодорхой хэмжээ нэмэгдсэн.  Долоо хоног бүрийн экспортын хэмжээг харвал өнгөрсөн долоо хоногт экспорт 278 сая ам.долларт хүрч энэ оны хамгийн өндөр тоондоо хүрлээ. Өнгөрсөн долоо хоногоос даруй 40 гаруй сая ам.доллароор нэмэгдсэн үзүүлэлт байлаа. Эерэг гарахад Нарийнсухайтын бүлэг ордын экспортоос хийсэн дүнгүүд, хувийн уурхайнуудаас хийсэн экспортын дүн эерэгээр нөлөөллөө. Ийнхүү  нүүрсний экспорт өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 1.9 сая тонноор арилжаа нэмэгдэж, 40 гаруй сая сая ам.доллароор өслөө. Эдгээр үзүүлэлт валютын нөөц нэмэгдэхэд эерэг нөлөө үзүүллээ. Он гарснаас хойш Төвбанкны валютын нөөц 5 тэрбум 246 сая ам.доллар болсон нь сүүлийн хоёр сард хүрээгүй дүнд хүрлээ. Экспортыг дэмжих ажлын хэсэг ажлаа авсан даруйдаа сарын өмнө валютын нөөц тогтвортой эрсдэлгүй түвшинд очих нь чухал гэх бодлогоо тодорхойлсон. Тиймээс валютын нөөцөө хамгаалах бодлого нь нэн тэргүүний зорилтоо хамгаалж яваа гэсэн үг юм. Ийм өнгөрсөн долоо хоногийн эерэг мэдээнүүд байна. Мөн Засгийн газрын хуралдаанаар экспорттой холбоотой удаах тогтоол гарлаа.

Хамгийн гол анхаарсан зүйл нь, хоёр чиглэлд яаралтай арга хэмжээ  авахаар боллоо. Нэгдүгээрт, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бичигт, Ханги Булган боомтод валютын нөөцөд эерэг үр дүн үзүүлэх, яаралтай зайлшгүй гарах шаардлагатай эдгээр экспортын биет түүхий эдүүд болон боомтуудыг зөв эрэмбэлж хугацаа алдахгүй гаргах зохион байгуулалт хийхийг боомт дээр ажиллаж буй төрийн захиргааны байгууллагуудад чиглэл өглөө.

Мөн валютын нөөцийг нэмэгдүүлэхэд Засгийн газрын ч байна, Монголбанкны ч хийх ажил байна. Хамгийн сүүлд Монголбанкнаас валютын нөөц 5 тэрбум 246 сая ам.долларт хүрснийг мэдээлсэн. Засгийн газрын зүгээс валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд өөрсдөөс шалтгаалсан бүх зүйлээ хийж байна. Ажлын хэсэг байгуулснаас хойш экспорт тодорхой хэмжээгээр нэмэгдэж байна гэлээ.

Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Засгийн газраас шуурхай авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
a
admin
·2025-07-09 15:12

Засгийн газраас шуурхай авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа

ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Онцгой дэглэм тогтоож, БЭТ баг  ажиллуулна
a
admin
·2025-07-09 14:08

ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Онцгой дэглэм тогтоож, БЭТ баг ажиллуулна

Засгийн газар 29  хороо, зөвлөлийг татан буулгаж, 41,6 тэрбумыг хэмнэнэ
a
admin
·2025-07-09 11:07

Засгийн газар 29 хороо, зөвлөлийг татан буулгаж, 41,6 тэрбумыг хэмнэнэ

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна
a
admin
·2025-07-03 10:28

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдаж өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг хэлэлцэж байна
a
admin
·2025-06-25 11:23

ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдаж өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг хэлэлцэж байна

Засгийн газар маргааш хуралдахгүй
a
admin
·2025-05-13 16:54

Засгийн газар маргааш хуралдахгүй

Засгийн газар “5Ш” ажиллагаагаа үл хайхарч, авлигачдад “бууж өглөө”
a
admin
·2025-05-12 11:51

Засгийн газар “5Ш” ажиллагаагаа үл хайхарч, авлигачдад “бууж өглөө”

Говийн бүсийн анхдугаар хуралдаан маргааш Дорноговь аймагт болно
a
admin
·2025-05-11 15:26

Говийн бүсийн анхдугаар хуралдаан маргааш Дорноговь аймагт болно

Л.Энх-“Амгалан: 100 000 хүүхэд эрсдэлтэй нөхцөлд амьдарч, өрх толгойлсон эцэг, эхийн тоо 80 мянгад хүрлээ
a
admin
·2025-05-07 14:09

Л.Энх-“Амгалан: 100 000 хүүхэд эрсдэлтэй нөхцөлд амьдарч, өрх толгойлсон эцэг, эхийн тоо 80 мянгад хүрлээ

Н.Учрал: “Ачит ихт”, “Эрдмин”, “Зэс эрдэнийн хувь” компаниудын 34 хувийн хэлэлцээрийг 14 хоногт дуусгана
a
admin
·2025-04-30 15:24

Н.Учрал: “Ачит ихт”, “Эрдмин”, “Зэс эрдэнийн хувь” компаниудын 34 хувийн хэлэлцээрийг 14 хоногт дуусгана