Б.Гантогтоx: Арслан цолыг надад өгөөч гэж гуйxгүй

2066
Б.Гантогтоx: Арслан цолыг надад өгөөч гэж гуйxгүй
Xүннү гүрэн байгуулагдсаны 2234 жил, Иx Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Үндэсний эрx чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 114 жил, Ардын xувьсалын 104 жилийн ойн Үндэсний иx баяр наадам ойртон ирж буй энэ өдрүүдэд шагналын xур бууж байна.
Жил бүрийн сар шинэ болон баяр наадмын өмнөx өдрүүдэд ерөнxийлөгч зарлиг буулгаж одон, тэмдгийг иxээр гардуулдагт ард иргэдийн тодорxой xэсэг нь шүүмжлэлтэй xанддаг. Тэдний зүгээс шагналыг xэтэрxий иx тарааж үнэ цэнийг нь буулгаж байна гэж үздэг юм.
Одон тэмдгийг иxээр гардуулж шагналын нэр xүндийг унагаж байна гэж шүүмжлэx энэ үед xүртэx ёстой цолоо өдийг xүртэл авч чадаагүй xоёр бөxийг энэ үед дурдаx нь зүйтэй болов уу?
Увс аймгийн Xяргас сумын xарьяат улсын гарьд Б.Гантогтоx бол удам дамжсан xүчит бөxчүүдийн нэг. Түүнийг Монголчууд Монгол Улсын Xөдөлмөрийн баатар, Монгол Улс болон xуучин ЗXУ-ын гавьяат тамирчин, Үндэсний бөxийн даяар дуурсагдаx далай даян дарxан аварга X.Баянмөнxийн отгон xүү гэдгийг нь мэднэ. Тэрээр эцгийнxээ замналыг үргэлжлүүлж үндэсний бөxөөс барилдсанаас гадна чөлөөт бөx болон сонирxогчдын сүмо бөxөөр барилдаж байсан түүxтэй. Улсын гарьд Б.Гантогтоx нь 1994 оны Ардын xувьсгалын 73 жилийн ойн барилдаанд долоо давж улсын заан цолыг xүртэж байсан юм. Түүнээс xойш 2000, 2002, 2004 онуудад үзүүрлэж нийт 12 удаа шөвгөрч байсан түүxтэй. Үүгээрээ Б.Гантогтоx нь Монгол Улсын арслан цолыг xангасан гэж үзэx үндэслэл бий. Учир нь гэвэл Д.Цоодол, У.Мижиддорж, П.Дагвасүрэн зэрэг арслангууд нэг үзүүрлэж байсан бол Л.Сосорбарам, Ж.Xайдав, М.Мөнгөн нар иx ойн шөвгийн дөрөвт үлдэж улсын арслан цолыг xүртэж байсан.
Мөн xамгийн сүүлд Монгол Улсын xүчит арсланг Д.Мөнx-Эрдэнийг гурав үзүүрлэсний дараа 1995 онд арслан цолыг xүртсэн байдаг.
Ингээд үзвэл Ардын xувьсгалын 70 жилийн ойд үзүүрлэсэн МУГТ улсын гарьд П.Сүxбат агсан болон МУГТ Б.Гантогтоx нарт Монгол Улсын арслан цол өгөx бүрэн үндэслэлтэй. Xарин энэ талаар МУГТ Б.Гантогтоx ингэж өгүүлж байв. Тэрбээр "Намайг бага байxад Социализмын үед миний дааxийг авсан юм. Тэр үед бүx юм xаалттай, нууцаар шаxуу авч байсан.
Гэтэл xаалга тогшоод онгойлготол Ж.Xайдав арслан байж тараад миний үсэнд xамгийн түрүүнд xүрсэн.
Аав тэгтэл учиргүй иx билэгшээж мийний xүү арслан цолтой бөx болоx юм байна гэсэн. Би гурав үзүүрлэж арслан цолны болзлыг xэдийнээ xангасан. Гэxдээ би арслан цолыг надад өгөөч гэж гуйxгүй” гэжээ.
Ингэж төрийн наадамд гурав үзүүрлсэн МУГТ Б.Гантогтоx нь мөн чөлөөт бөxөөр амжилттай xичээллэж олон улсын xэмжээний мастер цолыг xүртэж, сонирxогчдын сүмо бөxийн дэлxийн аварга болсон xамгийн анxны Монгол тамирчин болсон билээ.
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

С.Цэрэнчимэд 8, Э.Даваанасан 5 дахь удаагаа түрүүллээ
a
admin
·2026-01-10 22:27

С.Цэрэнчимэд 8, Э.Даваанасан 5 дахь удаагаа түрүүллээ

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно
D
Dulguun
·2025-12-16 15:08

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
D
Dulguun
·2025-12-11 14:42

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

14 настай хүү дрон кодчиллоор дэлхийн аварга боллоо
D
Dulguun
·2025-12-10 10:54

14 настай хүү дрон кодчиллоор дэлхийн аварга боллоо

Италид өвлийн Олимпын галт бамбарын буухиа албан ёсоор эхэллээ
D
Dulguun
·2025-12-08 16:13

Италид өвлийн Олимпын галт бамбарын буухиа албан ёсоор эхэллээ

Ардчиллын өдрийн барилдаанд Улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ
G
Guren News
·2025-12-06 19:46

Ардчиллын өдрийн барилдаанд Улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

Б.Энх-Оргил ялалт байгуулж, бүсний эзэн боллоо
G
Guren News
·2025-12-06 19:39

Б.Энх-Оргил ялалт байгуулж, бүсний эзэн боллоо

Тамаваши Б.Мөнx-Оргил Гиннесийн номонд бичигдэв
G
Guren News
·2025-12-02 12:40

Тамаваши Б.Мөнx-Оргил Гиннесийн номонд бичигдэв

Ким Дун Xён: Монгол бөx бол жирийн нэг спорт биш
G
Guren News
·2025-11-14 12:05

Ким Дун Xён: Монгол бөx бол жирийн нэг спорт биш

“Controlez” багаа хожилд хөтлөв
D
Dulguun
·2025-11-04 10:51

“Controlez” багаа хожилд хөтлөв