Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг гаднын улсад суух Элчин сайд, консул, зөвлөхийг бие даан сонгон томилуулах бүрэн эрхийг Засгийн газар өгчихсөн. Тиймдээ ч сайд хатагтайг ээрэх хүн мундахгүй болжээ. Намууд Элчин, консул, зөвлөхөөр томилуулах хүний нэрс хэмээн уртаас урт жагсаалт өгдөг. Үүнийгээ одоо болих хэрэгтэй гэдгийг сайд хэлж байна. Мөн тэрбээр "Гурван нам нэгдсэн. Тиймээс хүний нөөц бүрдүүлэх зарим томилгоог хийгээч ээ гээд шаардлагыг байнга ирүүлдэг. Миний хувьд 95 хувьд нь татагалзаж байгаа. Учир нь, дипломат алба бол төрийн тусгай алба. Тиймээс мэргэшсэн, мэргэжлийн хүнийг томилох ёстой. Гадаад харилцааны яамны ажилтнууд атташе, нарийн бичгийн дарга зэрэг бага албан тушаалаас нь дээшилсээр энэ хугацаанд туршлага мэдлэг сууснаар Элчин, консулаар томилдог гэв.


