Долоодугаар сарын 18-19-ныг шилжих шөнө "Канте" гэх баарны гадна 03:45 цагийн орчимд бусдыг бүлэглэн ноцтой зодож гэмтээсэн хэрэг гарсан. Уг хэрэгт 28 настай Ц.Сажаачойпэл, 29 настай Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир, Б.Амарсайхан нарыг яллагдагчаар татаад буй юм. Одоогоор Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир нарыг цагдан хориод байгаа бол Б.Амарсайхан энэ сарын 27-нд буцаж ирнэ гээд хилээр гарч явсан. Гэсэн ч энэ хугацаандаа ирж Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст мэдүүлэг өгөөгүй учир түүнийг Интерполын хөх булангаар эрэн сурвалжилж эхэлжээ.Нөгөөтэйгүүр, хүүгээ хил давуулахад тусалсан Ц.Баатарсайханыг хариуцлагад татахыг иргэд шаардаж, "Таван богд" группийн салбар нэгжээр үйлчлүүлэхгүй байхыг уриалаад байгаа. Энэ дагуу компаниудынх нь хувьцаа унаж эхэлсэн гэдэг мэдээлэл байна.












