Үндэсний Статистикийн Хорооноос гаргасан судалгаагаар аюулт үзэгдэл, ослын тохиолдол 2025 оны эхний 10 сард 4601 удаа бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 132 (3.0%)-аар өссөн байна.
Объектын түймэр 2025 оны эхний 10 сард 3544 удаа бүртгэгдсэн байна.
Тохиолдсон аюулт үзэгдэл, осолд 2025 оны эхний 10 сарын байдлаар 4530 хүн нэрвэгдэж, 49.8 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
Аюулт үзэгдэл: Хүчтэй цасан болон шороон шуурга, ган, зуд, үер, аянга, газар хөдлөлт, гал түймэр, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин гарах, хортон шавж, мэрэгч тархах зэргийг хэлнэ. Гамшиг: Аюулт үзэгдэл, ослын улмаас олон хүний амь нас, эрүүл мэнд хохирох, мал, амьтан олноор хорогдох, эд хөрөнгө, түүх, соёлын дурсгалт зүйл, хүрээлэн байгаа орчинд улс болон орон нутгийн эдийн засаг, нийгмийн дотоод нөөц, боломжоос давсан хохирол учрахыг хэлнэ.
Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо












