“Аугаа их эх орны дайнд ялсны 80 жил” сэдэвт марк гаргалаа

342
“Аугаа их эх орны дайнд ялсны 80 жил” сэдэвт марк гаргалаа

Олон сая хүний амийг авч одсон 1941-1945 оны Аугаа их эх орны дайны ялалтад зориулж "Монгол шуудан" ХК-иас "Аугаа их эх орны дайнд ялсны 80 жил" сэдэвт шуудангийн марк гаргалаа. Маркт ялалтын 80 жилийн ойн бэлгэдэл болсон "Эх орон" хэмээн  алдаршсан хөшөөний зургийг дүрслэн харуулсан бөгөөд энэхүү хөшөө нь Сталинградын тулалдааны баатруудын дурсгалд зориулсан хөшөөний цогцолбор юм.

Монголын ард түмэн дайны эхний өдрөөс л "Бүхнийг фронтод", "Бүхнийг ялалтын  төлөө" уриан дор өдөр шөнөгүй ажиллаж, дулаан нэхий дээл, хоол хүнс, агт морьд, малыг буцалтгүй тусламж болгон Оросын ард түмэнд илгээж байсан юм. Маркийг бүтээхэд ОХУ-ын Монгол Улс дахь ЭСЯ, ахмад дипломатч , маркийн зөвлөх О.Батсайхан нар мэргэжлийн зөвлөгөө өгч, хамтран ажиллажээ.

Шинэ мэдээ
Их уншигдсэн