АТГ-аас УИХ-ын даргын мэдэгдлийг үгүйсгэж мэдэгдэл гаргалаа

203
АТГ-аас УИХ-ын даргын мэдэгдлийг үгүйсгэж мэдэгдэл гаргалаа

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өчигдөр мэдээлэл хийх үеэрээ АТГ-тай хэд хэдэн ноцтой асуудлыг мэдээлсэн нь олны анхаарлыг татсан. Тэгвэл уг мэдээлэлтэй холбоотойгоор АТГ-аас мэдэгдэл гаргасан байна.

Тус мэдэгдэлд "Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хэвлэлийн хурал хийх үеэрээ "…Өчигдөр орой 19.30 минутад Авлигатай тэмцэх газар 20 байцаагчийг цуглуулаад та нар Амарбаясгалангийн талд санал өгөх гэж байгаа Бага хурлын гишүүдийг 20, 20-иор нь жагсааж байгаад бүгдэд нь түүх үүсгэж байгаад шалгах гэж үзсэн. Энэ тухай намын ерөнхий нарийн бичгийн дарга Содбаатарт хэлсэн. Түүний дараагаар Авлигатай тэмцэх газар бүх зүйлээ устгасан, зогсоосон" гэх утгатай илт үндэслэлгүй худал зүйлийг олон нийтэд мэдэгдлээ.

Авлигын эсрэг хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т "Аливаа албан тушаалтан, хувь хүн, хуулийн этгээд Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно" гэж заасан бөгөөд Улсын Их Хурлын даргын дээрх мэдэгдэл нь Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх оролдлого хэмээн үзэж байна. Авлигатай тэмцэх газрын удирдлага нь албан хаагчиддаа улс төрийн намын дотоод асуудал, сонгуультай холбогдуулан тодорхой зорилго бүхий үйлдэл, үйл ажиллагаа хийх талаар үүрэг чиглэл өгөөгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье.

Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг хуульд заасан хууль дээдлэх, хараат бус, ил тод байх зарчмыг чанд баримтлан ажилладаг бөгөөд бие даасан төрийн тусгай байгууллагыг улс төрийн намын дотоод асуудалдаа хамаатуулж татан оролцуулах санаархал, Эрүүгийн хуульд заасан харьяаллын гэмт хэргийг шалгаж буй ажиллагааг улстөржүүлэх үйлдлээ зогсоохыг Та бүхнээс хүсье. АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР" гэжээ.

Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
B
Byambadalai
·2025-12-17 10:11

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
G
Guren News
·2025-12-17 09:40

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна

Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг түлхүү ашиглана
B
Byambadalai
·2025-12-16 15:11

Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг түлхүү ашиглана

Хосе Антонио Каст Чилийн ерөнхийлөгчийн сонгуульд яллаа
G
Guren News
·2025-12-16 14:05

Хосе Антонио Каст Чилийн ерөнхийлөгчийн сонгуульд яллаа

ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
G
Guren News
·2025-12-16 13:39

ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаранг чөлөөлөх тухай хэлэлцэнэ
G
Guren News
·2025-12-16 10:19

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаранг чөлөөлөх тухай хэлэлцэнэ

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-ын дарга Н.Учралд өргөн мэдүүллээ
B
Byambadalai
·2025-12-16 09:49

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-ын дарга Н.Учралд өргөн мэдүүллээ

Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол өнөөдөр болно
G
Guren News
·2025-12-16 09:29

Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол өнөөдөр болно

Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
G
Guren News
·2025-12-15 12:33

Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ
D
Dulguun
·2025-12-15 10:49

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ