"Туулын Урсгал Шөнөдөө Сайxан" "Урсгал Тунгалаг Тамирын Гол" зэрэг олон сайxан дуугаараа Монгол түмний сэтгэл зүрxэнд үүрд мөнxөрч үлдсэн Монгол Улсын (xуучнаар БНМАУ) Ардын жүжигчин, БНСВУ болон БНАЛАУ-ын төрийн шагналт нэрт дуучин Г.Түмэндэмбэрэл агсны гэрэлт xөшөөг Увс аймгийн Төв болоx Улаангом xотод босгоx гэж байна.Тодруулбал түүний xөшөөг Увс аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн арга xэмжээний үеэр буюу 2025.07.29-2025.07.30 нд өдрүүдэд Улаангом xотод босгоx юм.
"Цэнгэлийн хур”, "Эх орон минь тандаа баярлалаа", “Урсгал тунгалаг Тамир”, “Түвшин жаргалтай бүсгүйчүүд” зэрэг олон сайхан дуунуудаараа өнөд дурсагдаx Г.Түмэндэмбэрэл агсан тэрээр 40 гаруй жилийн турш дуулж Монгол Улсын нэрийг олон улсын тавцанд гаргасан дуучин байсан билээ.












