АНУ-ын өмнөд бүсийн хүн ам шигүү оршин суудаг Техас мужийн ихэнх нутгаар өнгөрсөн долоо хоногт үер буулаа. Өнгөрсөн пүрэв гарагаас баасан гарагт шилжих шөнө их хэмжээний аадар бороо мужийн төвийн ихэнх нутгаар орсон байна. Улмаар гол мөрөн үерлэж, их хэмжээний гарз хохирол учруулаад байгаа юм.Одоогоор үерийн улмаас 81 хүн нас барсан гэсэн мэдээлэл байгаа ч энэ тоо өсч болзошгүй аж.
Үерийн дараах эрэн хайх аврах ажиллагаа өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. Цаг уурын газрын мэдээлснээр, энэ долоо хоногт дахин аадар бороо орох төлөвтэй байгаа учраас мужийн эрх баригчид, иргэд оршин суугчдыг үерийн аюулаас сэргийлэх сонор сэрэмжээ алдахгүй байхыг анхааруулсаар байна.












