Байршил: 2491 Boca Chica Blvd, Brownsville, TX 78521
Талбай: 1,400 кв. фут
АНУ-д анх удаа 3D хэвлэгчээр барьсан Starbucks кофе шоп 2025.04.28-нд Техасын Браунсвилл хотод үүдээ нээлээ. Герман улсын Peri 3D Construction компани энэ төслийг 2024 оны сүүлээр эхлүүлсэн бөгөөд Cobod BOD2 хэвлэгчийг ашиглан барилгын ажил гүйцэтгэжээ.

Энэхүү кофе шоп нь зөвхөн мобайл захиалга авах цэг болон машинтай захиалга хийх (drive-through) хэсэгтэй бөгөөд дотор суудалгүй. Хаалганы хажууд байрлуулсан самбаруудаас харахад өөрийн биеэр орж захиалга өгөх боломжгүй бололтой.
3D барилга угсралтын хэвлэх технологи нь уламжлалт хуванцар ашигладаг 3D принтерүүдээс ялгаатай. BOD2 хэвлэгч нь цементтэй төстэй материалаар давхарга бүрийг тавьдаг бөгөөд зарим хэсэгт материал түргэн хатуурахгүй байснаас болж гадаргуу дээр шаталсан, хазайсан хэлбэр ажиглагддаг байна.

Сүүлийн 3 жилийн хугацаанд дэлхий даяар 50 гаруй BOD2 хэвлэгч нийлүүлэгдсэн ба үүнийг зөвхөн худалдааны барилга төдийгүй орон сууц, ухаалаг барилга, сургалтын байгууллагууд, материал үйлдвэрлэгчид ашиглаж байна. Хэрвээ танд ойр орчимд ижил төрлийн 3D хэвлэгч барилгууд харагдвал бүү гайхаарай — энэ технологи дэлхий дахинд улам түгээмэл болж байна.


