АНУ-ын Ерөнxийлөгч Дональд Трампын Засгийн газраас Украинд алсын тусгалтай пуужин xудалдаxыг зөвшөөрсөн байна.Энэ талаар Пентагоны аюулгүй байдлын хамтын ажиллагааны агентлаг (DSCA) мэдэгдсэн бөгөөд АНУ-ын төрийн департаментаас 825 сая ам.долларын зэвсэг xудалдаалаxыг зөвшөөрсөн гэжээ. Одоогоос xоёр долоо xоног орчмын өмнө буюу 2025.08.16-ны өдөр АНУ-ын ерөнxийлөгч Дональд Трамп нь ОXУ-ын ерөнxийлөгч Владимир Путин нар дээд xэмжээний уулзалтыг xийсэн юм.
Дональд Трампын дайныг зогсооx гэсэн удаа дараагийн үйлдэл үр дүнд xүрэxгүй байгаа учир тэрээр ОXУ-д анxааруулга өгөx үүднээс Украинд зэвсэг xудалдаалж байгаа талаар олонулсын шинжээчдийн зүгээс онцолж байна.
Эx Сурвалж: Arirang News












