АН-ынхны цаг үеэ мэдрээгүй улстөржилт

358
АН-ынхны цаг үеэ мэдрээгүй улстөржилт
Хүний Эрхийн Үндэсний комисс Монгол Улсын хэмжээний хүний эрхийн нөхцөл байдлын тайланг жилдээ нэг удаа УИХ-д тайлагнадаг. Хүний эрхийг тэр дундаа бяцхан үрсийнхээ эрхийг хэрхэн зөрчиж байгаа талаарх ноцтой баримтыг ХЭҮК өчигдөр танилцуулсан нь сэтгэл сэрдхийм байлаа.  Харамсалтай нь,  чуулганы танхим хоосон шахам. АН эмэгтэй гишүүнтэй нь доромж байдлаар хандлаа хэмэн Ерөнхий сайдад гомдон ажил хаячихсан. Гэтэл УИХ-ын чуулганаар Үндсэн хуулиар олгосон амьд явах эрхээ ноцтой зөрчүүлсэн иргэд, гэр бүлийн болоод сургуулийн орчны хүчирхийлэл дарамтыг тэсэлгүй 300 гаруй хүүхэд амиа хорлосон, осол гэмтэлд хэдэн зуугаараа өртөн эрүүл мэнд, амь насаараа хохирсон талаарх ноцтой мэдээллийг  өгч байхад АН  болоод бусад гишүүд үл тоон чуулганы хуралдаандаа суусангүй. Үүнээс тэдэнд Монгол Улсын иргэний эрүүл мэнд, амь нас  огт хамаагүй, улс төрийн эрх ашиг эн тэргүүнд гэдгийг харж болохоор байна.
ХЭҮК-ийн тайлангаас нэг жилийн буюу 365 хоногт Монгол Улсад юу болов, иргэдийн эрх, эрх чөлөөг хэрхэн  зөрчив, тогтолцооны гажуудал нь хаанаа  байна, парламент юу хийх ёстой юм гээд бүгдийг нь илтгэх  том зөвлөмж, судалгаа байлаа. Харамсалтай нь, цаг үеэ мэдрээгүй, олоогүй АН-ынхны улстөржилт Ерөнхий сайдын хэлсэн гэх доромж үгээс ч илүү доромжлол байлаа.
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Э.Бат-Үүл: Манай намын бүлэг сэрэмжтэй байх хэрэгтэй!
a
admin
·2025-05-29 10:39

Э.Бат-Үүл: Манай намын бүлэг сэрэмжтэй байх хэрэгтэй!

Х.Тэмүүжин: Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй гэх гарын үсэг зуруулснаас улс төр өрнөчихлөө
a
admin
·2025-05-26 11:52

Х.Тэмүүжин: Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй гэх гарын үсэг зуруулснаас улс төр өрнөчихлөө

АН-ын гишүүд хамтарсан Засгийн газраас гарах шаардлага хүргүүллээ
a
admin
·2025-05-19 12:40

АН-ын гишүүд хамтарсан Засгийн газраас гарах шаардлага хүргүүллээ

АН-ын бүлэг чуулганы хуралдаанд оролцох эсэхээ өнөөдөр зөвшилцөж, шийднэ
a
admin
·2025-05-05 09:33

АН-ын бүлэг чуулганы хуралдаанд оролцох эсэхээ өнөөдөр зөвшилцөж, шийднэ

АН: Ерөнхий сайд УИХ-ын толгой дээр гараад суучихжээ
a
admin
·2025-04-14 07:20

АН: Ерөнхий сайд УИХ-ын толгой дээр гараад суучихжээ