Ц.Уянга тэргүүтэй АН-ын гишүүд хамтарсан Засгийн газраас гарах шаардлагыг Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, бүлгийн дарга О.Цогтгэрэл нарт хүргүүллээ.
Ардчилсан намын гишүүн Ц.Уянга “Засгийн газарт Ардчилсан намыг төлөөлөн суугаа нийт 42 гишүүн түүнийг ахалж байгаа АН-ын бүлгийн дарга, АН-ын дарга нарт шаардлага хүргүүлж байна. Шаардлагын хувьд улс төрийн өнөөгийн нөхцөл байдал, нийгэмд үүссэн бухимдалтай холбоотой юм. АН-ын удирдлагууд МАН-ын улаан хамгаалагч болж, биет төлөөлөгч мэтээр ажиллаж байна. Иймээс бид шаардлага хүргүүлж байна” гэв.







