АН чуулганы санал хураалтад оролцохгүй

366
АН чуулганы санал хураалтад оролцохгүй

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр  болж, хуралдаанд оролцогчдын 73.9 хувь нь Ерөнхий сайдад итгэл үзүүлэх нь зүйтэй гэж үзсэн билээ. Үүний дараа АН-ын бүлэг дахин хуралдсан бөгөөд энэ талаар  АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл танилцууллаа. Тэрбээр "АН-ын бүлэг өглөөний 10:00 цагаас эхэлж хуралдлаа. АН бүлэгт санал хураалт явсан. Санал хураалтаар АН-ын бүлгийн гишүүд УИХ-ын нэгдсэн чуулганд оролцож, ирцээ бүртгүүлнэ. Үгээ хэлнэ. Үүний дараа АН-ын бүлгийн гишүүд чуулганы танхимыг орхин гарна. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх тухай санал хураалтад оролцохгүй.

Ирцээ бүртгүүлсэн гишүүд санал хураалтад оролцохгүй гэдэг нь УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар дэмжээгүй гэсэн саналын томьёололоор тооцогдоно.

Тиймээс АН-ын гишүүд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэх тухай тогтоолын төсөлд санал хураахаас өмнө чуулганы танхимыг орхиж гарна гэдэг шийдвэр гаргасан. АН, ТББХ-ны хуралдааны дараа нууцаар санал хураалт явуулсан. Нийт 39 гишүүн оролцсоноос 23 гишүүн дээр дурдсан АН-ын бүлгийн шийдвэрийг дэмжсэн. Бид ирцээ бүртгүүлж, чуулганы хуралдаанд оролцож байгаа нь Засгийн газрын сүүлийн нэг жил орчмын хугацаатай холбоотой байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзсэн. Чуулганы хуралдаанд оролцохгүй байх, санал хураалтад оролцохгүй байх гэдэг чинь хоёр өөр шүү дээ. Үүн дээр бид байр сууриа нэгтгэсэн" гэв.

Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
B
Byambadalai
·2025-12-17 10:11

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
G
Guren News
·2025-12-17 09:40

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна

Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг түлхүү ашиглана
B
Byambadalai
·2025-12-16 15:11

Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг түлхүү ашиглана

ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
G
Guren News
·2025-12-16 13:39

ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-ын дарга Н.Учралд өргөн мэдүүллээ
B
Byambadalai
·2025-12-16 09:49

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-ын дарга Н.Учралд өргөн мэдүүллээ

Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол өнөөдөр болно
G
Guren News
·2025-12-16 09:29

Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол өнөөдөр болно

Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
G
Guren News
·2025-12-15 12:33

Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ
D
Dulguun
·2025-12-15 10:49

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ

Гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг 2026–2027 онд хэрэгжүүлнэ
B
Byambadalai
·2025-12-15 10:38

Гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг 2026–2027 онд хэрэгжүүлнэ

ХҮН намын 10 жилийн ойн хурлаар шинэ стратеги, шинэ бодлого тодорхойллоо
D
Dulguun
·2025-12-15 10:17

ХҮН намын 10 жилийн ойн хурлаар шинэ стратеги, шинэ бодлого тодорхойллоо