Өнгөрсөн амралтын өдрүүдэд “Могойнд хатгуулж гэмтсэн хүн хүргэгдэн ирлээ”, “Мориноос унасан хүн ухаангүй байна”, “Хүнсний дэлгүүрийн худалдагчийг согтуу хүн зодоод байна”, “Байрны тагтнаас хүн унаж нас барсан байна”, “Tik tok даалгавар биелүүлж мөнгө олох гээд 10 удаагийн гүйлгээгээр 2 сая төгрөг залилууллаа”, “Мотоциклтой хүн явган зорчигч мөргөсөн байна” зэрэг дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.











