Ажилгүйдлийн тэтгэмж авах гэтэл компани нь нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй байжээ

187
Иргэн Э 2016-2022 оны хороонд “Д” ТӨХК-д тасралтгүй ажиллажээ. Байгууллагын захирлын тушаалаар 2022 онд ажлаас чөлөөлөгдөж, ажилгүй болсноос хойш өөрийн оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ нийгмийн даатгалын тасагт ажилгүйдлийн тэтгэмж авах өргөдлийг холбогдох баримтын хамт гаргасан байна. Гэсэн ч нийгмийн даатгалын байгууллагаас зохих журмаар хариу өгөөгүй аж. Иймд иргэн Э тус нийгмийн даатгалын тасагт холбогдуулан “ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ажилгүйдлийн тэтгэмж 9,055,598 төгрөг олгохыг даалгах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Гэвч үүнийг нийгмийн даатгалын тасаг хүлээн зөвшөөрөөгүй. Тайлбартаа иргэн Э-г өргөдөл гаргах үед түүнийг ажиллуулж байсан ажил олгогч байгууллага нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй байсан, ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч хариуцаж төлөхөөр заасан тул түүнд ажилгүйдлийн тэтгэмж олгох боломжгүй” гэсэн үндэслэлээр маргасан байна. Ажилгүйдлийн тэтгэмж авахын тулд 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сар тасралтгүй нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх ёстой. Шүүх энэ маргааныг таслахдаа иргэн Э-ийн гаргасан өргөдөлд хариу өгөөгүй эс үйлдэхүй гаргасан нь тухайн нийгмийн даатгалын тасгийн буруу. Гэхдээ ажилгүйдлийн тэтгэмжийг тус тасаг төлөх зохицуулалтгүй. Иргэн ажилгүйдлийн тэтгэмж авахын тулд 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сар тасралтгүй нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх ёстой. Гэтэл “Д” ТӨХК нь иргэн Э-ээс нийгмийн даатгалын шимтгэлийг цалингаас суутган авсан атлаа нийгмийн даатгалын санд шилжүүлээгүй байжээ. Үүний улмаас Э ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадахгүйд хүрсэн байна. Үр дагаврыг нийгмийн даатгалын тасаг биш тухайн ажил олгогч хариуцаж төлөхөөр хуульчилсан. Тиймээс нийгмийн даатгалын хэлтсийн ажилтны эс үйлдэхүйн улмаас иргэн Э-ийн ажилгүйдлийн тэтгэмж авах эрх зөрчигдөөгүй гэж шүүх үзэж, иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Эх сурвалж: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
G
Guren News
·2025-12-15 14:07

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо