Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

491
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ
Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Засгийн газрын шуурхай штабын 10 дугаар хуралдаан боллоо. Ээлжит хуралдаанаар “Нэгдүгээр тойрог зам” төслийн техник эдийн засгийн үндэслэлийн явц, хөрөнгө оруулалт, уг төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хууль эрх зүйн орчны зохицуулалт, гэр хорооллын дахин төлөвлөлт, газар шинэчлэн зохион байгуулах, орон сууцжуулалтын талаар авах арга хэмжээний талаар хэлэлцэв. Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу Улаанбаатар хотод хэрэгжүүлэх төслүүдийг шуурхай штабын гишүүд ач холбогдлоор нь эрэмбэлсэн. “Нэгдүгээр тойрог зам” нь 2025-2028 онд нийслэлд хэрэгжүүлэх 24 мега төслийн эхэнд эрэмбэлэгдсэн төсөл юм. Нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-г ирэх сарын 20-нд дуусгаж, тендер зарлахаар төлөвлөжээ. Төслийн санхүүжилт, газар чөлөөлөлт зэргийг шийдвэрлэхэд Төсвийн тухай хууль, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль зэрэгт зарим өөрчлөлт хэрэгтэйг Хотын удирдлага танилцуулаад Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ. Хуралдаанаар мөн орон сууцжуулах таван багц үйл ажиллагааны төслийг танилцууллаа. Гэр хорооллын дахин төлөвлөлт хийхдээ иргэдийн оролцоонд тулгуурлах, амины орон сууц барихад зээл олгох, газрын эздэд бизнес хийх боломж бий болгох, гэр хорооллыг дэмжих сан байгуулах, ипотекийн хөтөлбөрийг бага орлоготой айл өрхөд чиглүүлэх зэрэг санал гарч байлаа. УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц нийслэлийн утааг бууруулахад гэр хорооллын зөв төлөвлөлт, шийдэл чухал. Ногоон санхүүжилтийн тогтолцоог бэхжүүлэх ажлын хэсгийг ахалж ажиллаад, санал дүгнэлтээ боловсруулаад бараг дуусаж байна. Иргэдийн оролцоотой хот байгуулъя, хашаандаа сайхан амьдрах боломж нээж  өгье, дулаалгаар утааг шийдье гэдэг  дүгнэлтэд хүрсэн. Дулаанбаатар аян эхлүүлнэ” гэлээ. Танилцуулгатай холбогдуулан Ерөнхий сайд агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, хийн шилжилт, гэр байшингийн дулаалгын ажлаа эрчимжүүлэхийг штабын гишүүдэд үүрэг болголоо. Шуурхай штабын хурлын дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэгдүгээр тойрог замын трасс, төлөвлөлттэй танилцлаа. Нэгдүгээр тойрог замтай холбогдох Туулын хурдны замын тендерийг энэ сард багтаад зарлаж, бүтээн байгуулалтыг энэ зун эхлүүлж,  20 сарын хугацаанд эхний урсгалыг нээхээр тооцоолжээ. Ерөнхий сайд “Говийн бүсэд дөрөв хоног ажиллаад ирлээ. Бүсийн зөвлөлийн хуралдаан амжилтай болж, орон нутгийн удирдлагууд, иргэдтэй хөгжлийн шийдлээ хэлэлцэж, нэгдсэн ойлголтод хүрлээ. Мөн Засгийн газрын 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг  эхлүүллээ. Энэ бол монголчууд хэлсэндээ хүрдэг, төлөвлөснөө хэрэгжүүлдэг гэдгийг харуулсан үйл явдал. Нийслэлийн Туулын хурдны зам төсөл ч хөдөллөө. Нэгдүгээр тойрог замын төслийн ТЭЗҮ боловсруулах ажлын явц сайн байна. Энэ хоёр зам холбогдсоноор түгжрэл 50 хувиар буурах тооцоолол гарсан. Энэ бол улс төрийн намууд хамтдаа сууж байгаад гаргасан чухал шийдвэр. Тиймээс дор бүрнээ хариуцлагатай байж, эхлүүлсэн ажлуудаа чанартай, тасралтгүй гүйцэтгэж чадвал энэ бүрэн эрхийн хугацаанд нийслэлийн түгжрэлийг бүрэн шийдвэрлэх боломж байна” гэлээ. Эх сурвалж: ЗГ
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
B
Byambadalai
·2025-12-17 10:11

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
G
Guren News
·2025-12-17 09:40

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна

Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг түлхүү ашиглана
B
Byambadalai
·2025-12-16 15:11

Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг түлхүү ашиглана

ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
G
Guren News
·2025-12-16 13:39

ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-ын дарга Н.Учралд өргөн мэдүүллээ
B
Byambadalai
·2025-12-16 09:49

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-ын дарга Н.Учралд өргөн мэдүүллээ

Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол өнөөдөр болно
G
Guren News
·2025-12-16 09:29

Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол өнөөдөр болно

Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
G
Guren News
·2025-12-15 12:33

Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ
D
Dulguun
·2025-12-15 10:49

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ

Гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг 2026–2027 онд хэрэгжүүлнэ
B
Byambadalai
·2025-12-15 10:38

Гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг 2026–2027 онд хэрэгжүүлнэ

ХҮН намын 10 жилийн ойн хурлаар шинэ стратеги, шинэ бодлого тодорхойллоо
D
Dulguun
·2025-12-15 10:17

ХҮН намын 10 жилийн ойн хурлаар шинэ стратеги, шинэ бодлого тодорхойллоо