Австралийн Холбооны Улсын Амбан захирагч төрийн айлчлал хийнэ

255
Австралийн Холбооны Улсын Амбан захирагч төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин 2025 оны 09 дүгээр сарын 04-09-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Австралийн Холбооны Улсын Амбан захирагчийн түвшинд 31 жилийн дараа болох энэ айлчлал Монгол Улсын Энэтхэг, Номхон далайн бүс нутаг дахь чухал түнш, гуравдагч хөрш Австралитай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Амбан захирагч Саманта Мостин нар албан уулзалт хийж, харилцааг шат ахиулан “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх тохиролцоог баталгаажуулах хүрээнд улс төр, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол, хөдөө аж ахуй зэрэг боломжит бүх салбарт өргөжүүлэх, иргэд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зэрэг асуудлаар санал солилцоно.
Амбан захирагч Саманта Мостин айлчлалынхаа үеэр манай улсад хэрэгжиж байгаа Австралийн төсөл, хөтөлбөрүүдтэй танилцаж, бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзахаар төлөвлөж байна. Монгол Улс, Австралийн Холбооны Улс 1972 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.
Эдүгээ Австралид 22 мянга гаруй монгол иргэн оршин сууж байна.

Эx сурвалж: President.mn

           
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
G
Guren News
·2025-12-15 14:07

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо