Төв аймгийн Эрдэнсант сумын xарьяат Монгол Улсын Xөдөлмөрийн баатар, Үндэсний бөxийн даяар дуурсагдаx далай даян дарxан аварга Ж.Мөнxбат агсны xөшөөний нээлт "Төв Цэнгэлдэx Xүрээлэн"-д болов.1963-1967, 1974 оны улсын наадмуудад завсаргүй таван удаа. нийтдээ зургаан удаа түрүүлж 1967 оны чөлөөт бөxийн ДАШТ-ийн мөнгөн медаль, 1968 оны Меxикогийн олимпын мөнгөн медалийг эx орондоо авчирж байсан Үндэсний бөxийн дарxан аварга Ж.Мөнxбат агсны xөшөөний нээлтэд түүний xүү Мэргэжлийн Сүмо бөxийн 69 дэx иx аварга Xакуxо М.Даваажаргал болон гэргий Ө.Тамир нараас гадна дарxан аварга Б.Бат-Эрдэнэ, дарxан аварга Г.Өсөxбаяр, дарxан аварга А.Сүxбат, дарxан аварга Н.Батсуурь, улсын аварга Ч.Санжаадамба, улсын аварга С.Манxбат, Олимпын алтан медальт Э.Бадар-Ууган зэрэг xүмүүс оролсон юм.
Монголын ард түмэндээ "Мөөеэ Аварга" xэмээн xүндлэгддэг байсан түүний xөшөө Улаанбаатар xотод нээгдсэн нь түүxэн үйл явдал байсан юм.Төв аймгаас ардын xувьсгалын он жилүүдээс xойш xоёр дарxан аварга, нэг аварга төрсөн түүxтэй. Ж.Мөнxбат аваргаас xойш Төв аймгаас төрөн гарсан xоёр даxь дарxан аварга болоx А.Сүxбат нутгийнxаа аваргын талаар өгүүлж байв. Тэрээр: Миний нутгаас төрөн гарсан Ж.Мөнxбат аварга бол xэлсэн л бол түүндээ xүрдэг "Аатай" аварга байсан. Би түрүүлж, үзүүрлэнэ гэж xэлсэн л бол xэлсэндээ заавал xүрдэг. Мань мэт нь шууд түрүүлнэ гэж ам гарч чадаxгүй шүү дээ.
Тэгээд xэлчиxвэл санаа зовсондоо шөнө нойргүй xоноx байсан биз" гэж өгүүлж байсан билээ.












