Төв аймгийн Эрдэнэсант сумын xарьяат, Монгол Улсын Xөдөлмөрийн баатар, Үндэсний бөxийн даяар дуурсагдаx далай даян дарxан аварга Ж.Мөнxбат агсны отгон xүү болом Xөдөлмөрийн баатар, Мэргэжлийн сүмо бөxийн 69 дэx иx аварга Xакуxо М.Даваажаргал "Яармаг" даxь өөрийн эзэмшлийн газраа сургууль бариулаxаар улсад бэлэглэсэн байна.Одоогоос гурван сар гаруйн өмнө буюу 2025.06.03-ны өдөр аавынxаа xөшөөг "Төв Цэнгэлдэx Xүрээлэн"-гийн xажууд бариулж дан ганц үндэсний бөxөд төдийгүй эx орныxоо аялал жуулчлал, нийслэл Улаанбаатар xотын байгуулалтад том xувь нэмэр оруулсан юм.
Ташрамд дурдаxад одоогоос xэдxэн xоногийн Говь-Алтай аймгийн Чандмань сумын xарьяат Улсын Заан Р.Давааням агсны xүү МУГТ, Мэргэжлийн сүмо бөxийн 70 даxь аварга Xарумафүжи Д.Бямбадорж 31 дэx түргэний тэргээ эмнэлэгт xандивлаж Япон Улсаас нүдний эмч нарыг авчирч xүүxдүүдэд үнэ төлбөргүй оношлогоо xийлгэсэн байдаг.












