XIV Лео анхны америк папаар сонгогдлоо

185

sonin.mn

ВАТИКАН, 2025 оны тавдугаар сарын 9 /CNN/. Кардинал Роберт Превост АНУ-д төрсөн анхны пап ламаар сонгогдсоноор дэлхий дахинаа түүнийг Пап XIV Лео хэмээн тунхаглалаа.

Тэрбээр пап ламын хувиар Гэгээн Петрийн сүмийн тагтан дээрээс олон арван мянган хүний өмнө анх удаа үг хэлэхдээ, энх тайвны үйл хэрэгт уриалж, талийгаач Пап лам Францист хүндэтгэл үзүүлсэн байна.

Чикаго хотод төрсөн, өдгөө 69 настай XIV Лео бол дэлхий даяар арвин туршлага хуримтлуулсан удирдагч юм. Замналынхаа ихэнх үеийг Өмнөд Америкт номлогчоор өнгөрүүлсэн тэрбээр АНУ болон Перугийн давхар иргэншилтэй бөгөөд Перуд сүмийн хамба ламын алба хашиж байжээ. Тэрбээр хамгийн сүүлд Ватиканы хамба ламын томилгоог хийдэг хүчирхэг албыг удирдаж байлаа. Түүнийг Пап Францисын хийсэн шинэчлэлүүдийг цаашид үргэлжлүүлнэ гэж найдаж байна.

Пап ламыг сонгосны дараа дэлхийн улс орнуудын удирдагчид XIV Леод баяр хүргэж, дэлхий дахинд тулгамдаж буй асуудлуудыг зохицуулах чиглэлд пап ламтай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэхүү түүхэн сонголтыг Америк орны хувьд нэр төрийн хэрэг хэмээн тодорхойлсон байна. “Талийгаач Пап лам түүнийг өндрөөр үнэлдэг байсан. Пап Францис ямар нэг зүйлийг олж харсан нь ойлгомжтой, тэр түүнийг чадварлаг удирдагч гэдгийг олж харсан” гэж CNN-ийн Ватикан дахь сурвалжлагч Кристофер Ламб хэлжээ. “Би өөрийгөө одоо ч гэсэн номлогч гэж боддог. Миний үүрэг бол Христэд итгэгч хүн бүрийн адил номлогч байж, сайн мэдээг хаана ч байсан түгээх явдал юм” гэж Р.Превост Ромд болсон ёслолын дараа “Vatican News”-т ярилцлага өгөхдөө хэллээ.

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Сиднейд зэвсэгт халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархаджээ
D
Dulguun
·2025-12-16 17:19

Сиднейд зэвсэгт халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархаджээ

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно
D
Dulguun
·2025-12-16 15:08

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно

Хосе Антонио Каст Чилийн ерөнхийлөгчийн сонгуульд яллаа
G
Guren News
·2025-12-16 14:05

Хосе Антонио Каст Чилийн ерөнхийлөгчийн сонгуульд яллаа

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ
D
Dulguun
·2025-12-15 10:49

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ

Украины арми Каспийн тэнгис дэх Оросын газрын тосны байгууламжид цохилт өглөө 
D
Dulguun
·2025-12-12 12:24

Украины арми Каспийн тэнгис дэх Оросын газрын тосны байгууламжид цохилт өглөө 

Газын зурвасын 760 гаруй хоргодох байранд 850 мянга орчим оршин суугч үерийн аюулд нэрвэгдэж болзошгүй байна
D
Dulguun
·2025-12-11 15:59

Газын зурвасын 760 гаруй хоргодох байранд 850 мянга орчим оршин суугч үерийн аюулд нэрвэгдэж болзошгүй байна

АНУ “Трамп Голд Кард” нэртэй шинэ визний.scheme нэвтрүүлж, 1 сая ам.доллараар шуурхай оршин суух эрх олгоно
B
Byambadalai
·2025-12-11 14:57

АНУ “Трамп Голд Кард” нэртэй шинэ визний.scheme нэвтрүүлж, 1 сая ам.доллараар шуурхай оршин суух эрх олгоно

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
D
Dulguun
·2025-12-11 14:42

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Солонгос улсад суралцаж буй хоёр монгол оюутан клубт танилцсан эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ.
D
Dulguun
·2025-12-11 12:19

Солонгос улсад суралцаж буй хоёр монгол оюутан клубт танилцсан эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ.

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд
G
Guren News
·2025-12-11 11:16

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд