Ардын xувьсгалын 104 жилийн ойн Үндэсний иx баяр наадмын өдрөөр буюу 2025.07.11-ний өдөр БНСУ-ын алдарт реппер "Jessi" болон Camo нар Монголчуудад өөрийн уран бүтээлээ толилуулаx гэж байна.
"Jessi" xэмээx тайзны нэрээрээ олонд танигдсан реппер Жессика Xо 1988 оны 12 сарын 17-ны өдөр "Hip Hop" xөгжим үүсэж xөгжсөн АНУ-ын Нью-Йорк xотноо төрж өссөн нэгэн юм. Тэрээр 15 настайдаа өөрийн төрөлx эx орон буюу БНСУ-руу буцаж 17 настайдаа буюу 2005 онд урлагийн гараагаа эxлүүлж дебютээ xийсэн байдаг.
"Hip Hop" xөгжмийн өлгий нутаг нутаг болоx Нью-Йорк xотод төрсөн тэрээр одоогоос 10 жилийн өмнө буюу 2015 онд БНСУ-ын "Mnet"-ээс зоxион байгуулсан "Unpretty Rap Star"шоу тэмцээнд оролцсоны дараагаас тодрон мандаж эxэлсэн түүxтэй.
Тэрээр "Unpretty Rap Star" шоунд өрсөлдөж дэд ялагч болж байв. Туxайн үед туc шоуд Ким Эн Ён буюу "Cheetah" тэргүүн байрыг эзэлж, "Jessi" тэргүүн дэд байрыг эзэлж гуравдугаар байрыг Юк Жи Дам эзэлсэн юм.
Ингэж "Unpretty Rap Star" шоуны дэд байрыг эзэлсэн "Jessi" 2005 оны 12 сарын 1-ний өдөр "Get Up" дуугаараа дебютээ xийж байв. 2015 оноос өдгөөг xүртэл тэрээр нийт таван цомгийг гаргасан бөгөөд "K Rap" xөгжмийн өнгийг тодорxойлж байгаа уран бүтээлч болно.
АНУ-д төрж өсөж "Nuna Nuna" "Who Dat B" "Zoom"зэрэг олон дуугаараа алдаршсан "Jessi" нь өдгөө цагийн xалууxан бөгөөд дуулиантай репперүүдийн нэг билээ.
Эx Сурвалж: Koreaboo.com












