UFC ба Meta компаниуд олон жилийн хугацаатай, олон сая ам.долларын ивээн тэтгэгчийн гэрээ байгуулжээ

689

UFC болон Meta нарын байгуулсан түншлэл нь компанийн бүх салбарыг хамарна гэж мэдээллээ. Үүнд Meta AI, Meta нүдний шил, Meta Quest төхөөрөмж, Facebook, Instagram, WhatsApp болон Threads платформууд багтана. Санхүүгийн тодорхой нөхцлүүдийг нийтэд дэлгээгүй байна.

Meta нь UFC-ийн “албан ёсны хөгжөөн дэмжигчдийн технологийн түнш” болох бөгөөд UFC-ийн pay-per-view болон “Fight Night” үйл ажиллагаануудад Octagon ринг дээр Meta-ийн брэндийг байрлуулах ажээ.

“Марк болон Meta компанийн баг UFC-ийн фенүүдийг гайхшруулах зүйлийг хийх болно” гэж UFC-ийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Дана Уайт CNBC-д өгсөн мэдэгдэлдээ хэлсэн байна.

Meta-тай байгуулсан энэ түншлэл нь UFC-ийн медиа эрхийн хэлэлцээнээс тусдаа асуудал бөгөөд уг хэлэлцээ энэ дөрөвдүгээр сарын сүүлчээр эхлэхээр төлөвлөгдөж байна. UFC-ийн одоогийн түнш ESPN-тэй хийсэн онцгой хэлэлцээ хийх цонх дөрөвдүгээр сарын 15-нд дуусах бөгөөд ESPN энэ хугацаанд гэрээгээ сунгах төлөвгүй байгаа талаар CNBC өмнө нь мэдээлж байв.

TKO группийн дэлхийн түншлэлийн албаны захирал Грант Норрис-Жонс хэлэхдээ, 2024 оны хоёрдугаар хагасаас Meta компанитай ивээн тэтгэгчийн гэрээний талаар хэлэлцэж эхэлсэн бөгөөд UFC өөр өөр бизнесийн салбарын олон түнштэй ярилцсаны эцэст Meta нь UFC-д шаардлагатай зүйлсийн дийлэнхийг хангаж чадна гэж дүгнэсэн байна.

“Meta нь бидний албан ёсны маркетингийн түнш, хиймэл оюун ухаантай нүдний шилний түнш, ухаалаг төхөөрөмжийн түнш, нийгмийн сүлжээний албан ёсны түнш болно” гэж Норрис-Жонс хэлсэн бөгөөд “Тэд манай экосистемд маш том хөрөнгө оруулалт хийж байна” гэжээ.

Meta-ийн Threads платформ дээр зөвхөн UFC-д зориулсан онцгой контент нийтлэгдэх ба шууд дамжуулалтын үеэр дурдагдах болно. Мөн ирэх 3-9 сарын хугацаанд цуврал шинэ мэдэгдлүүд хийгдэхээр ажиллаж байгаа бөгөөд Meta-ийн технологийг ашиглан шинэ UFC тулаанчдын эрэмбэлэх системийг танилцуулах талаар ч дурдсан байна.

Цукербергийн холимог тулааны спортод дуртай байдал

Meta-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Марк Цукерберг болон Дана Уайт нар энэ гэрээний нөхцлийг шууд хэлэлцээгүй ч тэдний ойр харилцаа гэрээ байгуулахад эерэг нөлөө үзүүлсэн гэж Норрис-Жонс хэлсэн байна. Цукерберг UFC-ийн олон арга хэмжээнд биечлэн оролцож байсан ба холимог тулааны спортоор өөрөө ч хичээллэдэг.

Тэрээр нэгдүгээр сард Жо Роганы подкаст дээр ярилцахдаа, "компанийн соёл илүү эрэгтэйлэг энергитэй байвал ашигтай" хэмээн хэлж байжээ.

“Довтолгооны соёлыг тодорхой хэмжээнд дэмждэг байх нь өөрийн гэсэн давуу талтай” гэж Цукерберг Роганы подкаст дээр хэлсэн байна. Meta компанийн жилийн эцсийн тайланд ч Цукербергийн тулааны спортод дуртай байдлыг “эрсдэл” хэмээн онцолж байсан юм.

Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
G
Guren News
·2025-12-15 14:07

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо