Toyota компани 2025 оны Устөрөгчийн технологио танилцууллаа

444
Toyota компани 2025 оны Устөрөгчийн технологио танилцууллаа

Toyota компанийн нүүрстөрөгчийн ялгаруулалтгүй нийгмийн ирээдүйг цогцлоох урт хугацааны стратеги нь 2025 оны “Устөрөгч ба Түлшний Эсийн Семинар”-ын гол анхаарлыг татав. Бага хурлын үеэр тус компанийн удирдлагууд устөрөгч дээр суурилсан технологийг хөгжүүлэх зорилго, төлөвлөгөөгөө танилцуулж, мөн бизнесийн цар хүрээгээ хэрхэн тэлэх талаар олон шинэ санаачлагыг танилцуулсан юм.

Toyota компанийн "Хөдөлгөөнт Шинэ Технологийн Ерөнхий Инженер Жэй Саккетт" нээлтийн үгэндээ:

"Өмнө нь бидний өрсөлдөгчид байсан компаниудтай одоо хамтран ажиллаж, устөрөгчийн түлш цэнэглэх холболт, протоколын нийтлэг стандартыг боловсруулах ажилд оролцож байна. Учир нь бид салбарын нийтлэг стандарт тогтоох нь өөрсдийн өрсөлдөх давуу талаас ч илүү ач холбогдолтой гэж үзэж байна", хэмээн онцолсон.


Toyota-ийн олон чиглэлт стратеги ба устөрөгчийн үүрэг

Toyota нь хүлэмжийн хий ялгаруулалтыг бууруулах чиглэлээр олон нийтэд зориулсан үйл ажиллагаагаа ихэвчлэн гибрид, залгадаг гибрид болон цэнэглэдэг цахилгаан (BEV) технологи дээр төвлөрүүлсэн ч устөрөгчийн түлшний эс дээр суурилсан цахилгаан хөдөлгүүрүүд (FCEV) нь олон чиглэлт стратегийнх нь чухал бүрэлдэхүүн хэвээр байна. Ялангуяа ачааны хүнд даацын тээврийн салбар гэх мэт их хэмжээний CO₂ ялгаруулдаг салбаруудад устөрөгч томоохон үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна.

Жишээ: Long Beach боомт дахь Toyota-ийн ложистик төв

  • Жилд 200,000 гаруй тээврийн хэрэгсэл боловсруулдаг тус төвд Toyota болон FuelCell Energy хамтран Tri-gen систем-ийг бүтээжээ.

  • Энэ систем нь сэргээгдэх био хий ашиглан устөрөгч үйлдвэрлэж, өдөрт 2.3 мегаватт цахилгаан гаргаж, Toyota-ийн үйл ажиллагаанд ашиглаж байна.

  • Үүссэн устөрөгчийн 1,200 кг/өдөр нь хажуугийн хоёр цэнэглэгч станцад хүргэгдэж, хүнд болон хөнгөн жинтэй тээврийн хэрэгслийн түлш болж ашиглагддаг.

  • Түүнчлэн өдөрт 1,400 галлон ус ялгаруулж, уг усыг тээврийн хэрэгслийг угаахад ашигладаг.

  • Энэхүү системийн ачаар жилд 9,000 тонн CO₂ ялгаруулалтыг бууруулах боломжтой болжээ.

Боомтод одоогоор 30 гаруй FCEV ачааны машин ашиглагдаж байгаа бөгөөд эдгээр нь Tri-gen системийн устөрөгчөөр цэнэглэгдэх боломжтой. Toyota-ийн зүгээс өдөрт 20,000 удаа хүнд даацын тээврийн хэрэгслийг устөрөгчөөр цэнэглэж, агаарыг цэвэршүүлэх боломж байна гэж тооцож байна.


FCEV (Устөрөгчийн цахилгаан машин)-ийн давуу талууд

  • Ачаалал даах чадвар нь дизель тээврийн хэрэгсэлтэй ижил түвшинд

  • Цэнэглэх хугацаа: 15–20 минут (харин BEV бол 90 минут орчим)

  • Ялгаруулалт: зөвхөн усан уур


Инноваци ба хамтын ажиллагаа

Toyota нь 2014 онд анхны масс үйлдвэрлэгдсэн FCEV болох Toyota Mirai автомашинаа танилцуулснаар устөрөгчийн технологид тэргүүлэгч болсон.

  • Уг автомашинд ашигласан полимер электролитын мембран түлшний эс (PEM fuel cell) нь устөрөгчийг цахилгаан болгон хувиргаж, найдвартай ажиллагааг баталсан.

  • Сүүлийн жилүүдэд Toyota-ийн технологи нь ачааны автомашин, хөдөлгөөнт болон суурин генератор, эмнэлгийн нөөц тэжээлийн систем зэрэгт амжилттай туршигдаж байна.

Бусад томоохон хэрэглээ:

  • АНУ-ын Үндэсний сэргээгдэх эрчим хүчний лаборатори дээр 1 мегаваттын түлшний эсийн систем суурилуулсан.

  • H2HQ төв дээр ирээдүйд ашиглах микро-тор (microgrid) системд түлшний эсийг ашиглана.


Сорилт ба ирээдүй

  • Цэнэглэгч станцын хомсдол нь устөрөгчийн хэрэглээний хамгийн том бэрхшээл хэвээр байна.

  • Toyota энэ саадыг арилгахын тулд дэд бүтцийн өргөтгөл хийж, хамтрагч байгууллагуудтай нягт хамтын ажиллагаа явуулж байна.


Дүгнэлт: Ирээдүй рүү чиглэсэн зам

Бага хуралд Калифорни, Техас зэрэг мужуудаас 500 гаруй төр, хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцож, Toyota гол илтгэгчийн хувиар устөрөгчийн эдийн засгийн бодлого, технологийн ирээдүйн талаар үзэл бодлоо хуваалцав.

“Энэ зам амар байгаагүй. Гэхдээ энэ бол зөв зам,” хэмээн Toyota-ийн түлшний эсийн шийдлийн ерөнхий менежер Thibaut de Barros Conti хэллээ.

Шинэ мэдээ
Их уншигдсэн