Танилцуулга
Кэйсинг Лун- тэрээр 1972 онд Хонконгт төрсөн. Кэйсинг Лун (Kasing Lung) 2011 онд Хонконг дахь How2work компанитай хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд зурагтай үлгэрийн ном болон цуглуулгын барималууд гаргаж байжээ. Түүний анхны зурагтай ном болох “My Little Planet” хятад хэл дээр бичигдэж 2013 онд Тайваньд хэвлэгдсэн. 2014 онд Бельгийн De Eenhoorn хэвлэлийн газар түүний хүүхдийн зурагт ном болох “Lizzy Wil Dansen”-г хэвлүүлсэн бөгөөд энэ нь нэртэй хүүхдийн зохиолч Брижит Минне (Brigitte Minne)-тэй хамтарсан бүтээл байв. 2015 онд Лунг “The Monsters” хэмээх үлгэрийн цуврал бүтээж эхэлсэн бөгөөд энэ нь Умард Европын домог зүйгээс гүнзгий нөлөөлөл авсан юм. Уг нэртэй цувралын дүрүүдийг How2work компани гаргаж эхэлсэн ба тэдний дундаас туулайн чихтэй хурц шүд мангас төрхтэй “Labubu” нэрт дүр асар их алдаршиж, 300 гаруй өнгө, хэлбэр, хэмжээгээр гарсан байна. Үүнийг тэр бүтээхдээ зүүдэлсэн зүүдээ бодит болгосон байна. Гол тренд болоод байгаа энэхүү тоглоом нь Blackpink хамтлагийн гишүүн 'Lisa' цахим хуудсандаа цуглуулгаа танилцуулсантай холбоотой. Labunu онцлогоос гэвэл хүйс нь ялгарахгүй бөгөөд нээж үзэх хүртэл ямар өнгөтэй гэдгийг мэдэх боломжгүй нууцлаг байдлаараа хүмүүсийн анхаарлыг нэлээдгүй татаад байна.











