“The MongolZ” энэ удаад “Vitality”-г буулган авч чадах уу?

247
АНУ-ын Даллас хотноо "IEM Dallas" тэмцээн үргэлжилж байна. 300 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг өрсөлдөж байгаа бөгөөд Азийн чансааг тэргүүлэгч гэдэг утгаараа Монголын "The MongolZ" оролцож байна. Тэд өнөөдөр/2025.05.20/ хэсгийн шатны хоёр дахь тоглолтоо Германы "G2" багтай хийлээ. Багийн гол хүн, супер од "m0NESY"-ыг Саудын Арабын "Falcons" руу алдсан "G2"-ийн тухайд цаг үеийн байдал ороо бусгаа болж ирсэн. Яг жилийн өмнө "IEM Dallas"-д түрүүлж, Мэйжорын аварга болох магадлал өндөр юм байна гэгдэж байсан тус баг тун богино хугацаанд "NiKo", "m0NESY" гэсэн супер хослолоо алдаж, шалдаа буужээ. Өнөөдөр ч "The MongolZ"-ийн эсрэг өрсөлдөөн үзүүлсэнгүй. "Inferno", "Dust II" гэсэн хоёр мапын тоглолтод "The MongolZ" баг 13-4 болон 13-7 гэсэн харьцаатай илт илүүрхэж, А хэсгийн аваргын төлөө шалгарлаа. Түүнчлэн плей-оффын шатанд өрсөлдөх эрхээ авсан аж. Хэсгийн аваргын төлөө тэднийг Францын "Vitality" баг хүлээж байна. Энэ жил дийлдэшгүй байгаа "Vitality"-ийн хожлын цуврал 27-д хүрч, бүх цаг үеийн хоёрдугаарт явж байна. Францын баг Бразилын "Legacy", Германы "GamerLegion" багуудыг буулган авчээ. Дэлхийн чансааны топ арав дотор "The MongolZ"-ийн хожиж үзээгүй цор ганц баг нь "Vitality" гэхэд буруудахгүй. Хоёр баг сүүлийн 12 сарын хугацаанд таван удаа учраа таарахад бүгдэд нь "Vitality" ялжээ. Бүр дэлгэрүүлбэл, нийт 12 мап тоглоход ердөө ганцад нь "The MongolZ" ялсан үзүүлэлттэй. Ингээд харахаар Монголын багийн ганц давдаггүй даваа нь "Vitality" болжээ.
Хоёр багийн тоглолт маргааш 07:00 цагаас эхэлнэ.
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

С.Цэрэнчимэд 8, Э.Даваанасан 5 дахь удаагаа түрүүллээ
a
admin
·2026-01-10 22:27

С.Цэрэнчимэд 8, Э.Даваанасан 5 дахь удаагаа түрүүллээ

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно
D
Dulguun
·2025-12-16 15:08

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
D
Dulguun
·2025-12-11 14:42

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

14 настай хүү дрон кодчиллоор дэлхийн аварга боллоо
D
Dulguun
·2025-12-10 10:54

14 настай хүү дрон кодчиллоор дэлхийн аварга боллоо

Италид өвлийн Олимпын галт бамбарын буухиа албан ёсоор эхэллээ
D
Dulguun
·2025-12-08 16:13

Италид өвлийн Олимпын галт бамбарын буухиа албан ёсоор эхэллээ

Ардчиллын өдрийн барилдаанд Улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ
G
Guren News
·2025-12-06 19:46

Ардчиллын өдрийн барилдаанд Улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

Б.Энх-Оргил ялалт байгуулж, бүсний эзэн боллоо
G
Guren News
·2025-12-06 19:39

Б.Энх-Оргил ялалт байгуулж, бүсний эзэн боллоо

Тамаваши Б.Мөнx-Оргил Гиннесийн номонд бичигдэв
G
Guren News
·2025-12-02 12:40

Тамаваши Б.Мөнx-Оргил Гиннесийн номонд бичигдэв

Ким Дун Xён: Монгол бөx бол жирийн нэг спорт биш
G
Guren News
·2025-11-14 12:05

Ким Дун Xён: Монгол бөx бол жирийн нэг спорт биш

“Controlez” багаа хожилд хөтлөв
D
Dulguun
·2025-11-04 10:51

“Controlez” багаа хожилд хөтлөв