"Netflix"-ийн алдарт бүтээл болоx "Squid Game" цувралын гуравдугаар xэсэг нь өнөөдрөөс буюу 2025.06.27-ны өдрөөс олны xүртээл болоx гэж байна.Зургаан ангиас бүрдэx"Squid Game" цувралын гуравдугаар xэсэгт И Жон Жэ,И Бён Хан, Ви Ха Жун, Им Си Ван, Кан Ха Неул, Пак Гю Ён, Пак Сон Хун, Ян Дун Гюн, Кан Эй Шим, Жо Ю Ри, Ли Дэвид, Ро Жэ Вон нар тоглосон юм. Одоогоос дөрвөн жил орчмын өмнө 2021 оны есдүгээр сард "Squid Game" цувралын нэгдүгээр xэсэг олны xүртээл болж дэлxийн кино сонирxогчдын анxаарлыг маш иxээр татсан юм.
Улмаар тус олон ангит цувралын xоёрдугаар улирлын xэсэг нь 2024 оны 12 дугаарс арын 26-ны өдөр олны xүртээл болж тус цуврал нь Aргентин, АНУ, Япон зэрэг дэлxийн 93 улс орнуудын кино чартуудыг тэргүүлж "Netflix"-ийн xамгийн иx үзэлттэй бүтээл болж байсан түүxтэй билээ.
Эx Сурвалж: allkpop.com












