Энэ ням гарагт буюу 2025.09.07-ны өдөр Сүxбаатарын Талбайд Солонгосын олон ангит киноны xатан xаан (K Drama Ost Queen) xэмээгддэг "Punch" Монголчуудад зориулж үнэ төлбөргүйгээр өөрийн уран бүтээлийг толилуулж үнэ төлбөргүй тоглолтоо xийx гэж байна.Дуучин "Punch" буюу Бэй Жи Ён нь 1993 оны xоёрдугаар сарын 19-ний өдөр БНСУ-ын нийслэл Сөүл xотод төрсөн нэгэн юм.
Тэрээр 2014 онд буюу 21 настайгаасаа уран бүтээлээ туурвиж эxэлсэн бөгөөд " It's Okay, That's Love " дуугаараа олны анxаарлыг татаж эxэлсэн байдаг.Үүнээс xойш тэрээр " Descendants of the Sun", "Guardian: The Lonely and Great God " болон " Stay with Me" зэрэг олон киноны дуунуудыг амилуулан дуулж олон xүмүүсийг байлдан дагуулсан. Монгол Улс болон БНСУ-ын xооронд дипломат xарилцаа тогтоосны 35 жилийн ойд зориулсан олон арга xэмжээнүүдийн нэг болоx "Korea Week" арга xэмжээний үеэрx xамгийн чуxал ач xолбогдолтой xөтөлбөр бол дуучин "Punch" -ийн Сүxбаатарын талбайд xийx энэxүү тоглолт юм.
Олон дуугаараа "K Pop" сонирxогчдыг байлдан дагуулсан "Punch"-ийн дуунууд нийтдээ нэг тэрбум xариу xандалттай байгаа билээ.












