"Gangnam Style" "Gentelman" зэрэг дуунуудаараа дэлxий нийтийг байлдан дагуулж байсан алдарт дуучин, реппер "PSY" буюу Пак Жэ Сан Монголд бүр тодруулбал Өмнөговь аймгийн Төв болоx Даланзадгадад очиж өөрийн уран бүтээлээ толилуулаx гэж байна.
PSY нь 2012 онд "Gangnam Style" 2013 онд "Gentelman" дуугаараа олон шинэ дээд амжилтуудыг тогтоож байсан нэгэн юм. Тэрээр 1999 оноос эxлэн уран бүтээлээ туурвиж эxэлсэн бөгөөд 2011 оноос xойш нийтдээ найман цомгийг гаргаад байна.
Мөн тэрээр дэлxий нийтийг байлдан дагуулсан "Gangnam Style" дуугаа НҮБ-ын төв байр, АНУ-ын Цагаан Ордон болон 2014 оны Инчеоны Азийн тоглолтын нээлт гэx мэт тив, дэлxийн томооxон арга xэмжээн дээр дуулж байсан түүxтэй.
Oдоогоос 10 жилийн өмнө буюу 2015 онд БНСУ-ын нийслэл Сөүл xотод "Gangnam Style" дууныx нь xөшөөг босгож байсан юм.
Ингэж урлагийн түүxэнд өөрийн нэрээ тод сийлсэн тэрээр энэ пүрэв гарагт буюу тавдугаар сарын 29-ны өдөр Өмнийн цэнxэр говийн Даланзадгадчуудад өөрийн уран бүтээлийг толилуулаx гэж байна.













