Японы автомашин үйлдвэрлэгч "Nissan Motor" компани 2024 оны санхүүгийн жилд 670.9 тэрбум иен буюу 4.5 тэрбум долларын алдагдал хүлээжээ. 1999 оноос хойш компани ийм хохирол амсаагүй аж.
Хятад, АНУ гэсэн хоёр гол зах зээлд борлуулалт нь унасан тул Nissan өргөн хэмжээний бүтцийн өөрчлөлт хийх төлөвлөгөөгөө зарлав. Цаашлаад 2027 онд 17 үйлдвэрийнхээ долоог нь хаах бөгөөд үүний дараа компанийн үйлдвэрлэл жилд 3.5 саяас 2.5 болж буурах юм байна. Мөн Nissan ажилчдынхаа 15 хувь буюу 20 мянган ажилтнаа цомхотгож байгаагаа зарлалаа.












