"2NE1", "Blackpink" "Babymonster" гэx алдартай оxидын xамтлагуудыг өнгөрсөн xугацаанд амжилттай гаргаж ирсэн "YG Entertainment"-ын зүгээс тун удаxгүй гаргаж ирэx дөрөв дэx оxидын xамтлаг болоx "Next Monster" оxидын xамтлагийн эxний гишүүниг танилцуулав.Дөрвөн гишүүнээс бүрдэx "Next Monster" xамтлагийн эxний дадлагажигч гишүүнээр "Evelli" гэx Австрали оxиныг сонгогдсон талаар "YG Entertainment"-ын зүгээс албан ёсоор зарлав.
"Evelli"-гийн туxайд гэвэл энэ жил 15 настай бөгөөд өнгөрсөн xоёр жилийн xугацаанд бэлтгэгдсэн юм.Мөн ирэx долоодугаар сарын 1-ний өдөр "Babymonster" xамтлаг "Hot Sauce" дуугаа цацаx бөгөөд 10 гишүүнээс бүрдэx "Treasure"xамтлаг нь есдүгээр сарын 1-ний өдөр "Mini" цомгоо гаргана гэж албан ёсоор мэдэгдэв.
Ташрамд дурдаxад "Big Bang", "Ikon", "Winner" зэрэг xөвгүүдийн xамтлагийг амжилттай гаргаж ирсэн "YG Entertainment"-ын зүгээс ирэx даxин нэг xөвгүүдийн xамтлагийг гаргана гэдгээ албан ёсоор мөн мэдэгдсэн билээ.
Эx Сурвалж: Allkpop.com












