National Geographic-ийн 2025 оны залуу судлаачдын нэгээр монгол судлаач шалгарчээ

209
National Geographic Society байгууллага 2025 оны залуу судлаачдыг албан ёсоор зарлалаа. Энэ жил байгаль хамгаалал, соёлын өвийг хадгалах, сэргээх чиглэлээр манлайлан ажиллаж буй 18-25 насны 15 залууг нэр хүндтэй хөтөлбөртөө шалгаруулсан байна. Энэ жилийн залуу судлаачдын тоонд Монгол Улсаас Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн судлаач Ч.Баярмаа багтжээ. National Geographic түүнийг “хамтын ажиллагаанд тулгуурлан хүний болон амьтны ашиг сонирхлыг тэнцвэржүүлэх шийдлийг эрэлхийлэгч судлаач” хэмээн танилцуулжээ. Тэрээр National Geographic-д өгсөн ярилцлагадаа, Монгол орны онгон байгаль уудам тал, бартаатай уулс, цоохор ирвэс, хулан зэрэг ховор амьтдын дунд өсөж торнисон болохоор би байгаль ямар гайхалтай болохыг төдийгүй хэр эмзэг байдгийг мэднэ. Хүний үйл ажиллагаанаас болж амьтад хэрхэн доройтож байгааг харж энэ үзэсгэлэнт ертөнц бидний оролцоогүйгээр оршин тогтнож чадахгүйг ойлгосон. Би байгальтай ойр амьдардаг хүмүүс эх дэлхийгээ хамгаалахад онцгой үүрэгтэй гэдэгт итгэдэг. Ирээдүй үеийнхэн ч бас миний л адил цоохор ирвэсний мөрийг олж үзэн, тогорууны нисэн өнгөрөх чимээнд сэтгэл хөдөлж, байгалийн бахархам гайхамшгийг мэдрээсэй гэж хүсэж байна гэжээ. Хөтөлбөрт шалгарсан судлаач бүр мөнгөн тэтгэлэг авахын зэрэгцээ тусгай сургалтад хамрагдаж, олон улсын судлаачид, мэргэжилтнүүдээс зөвлөгөө, дэмжлэг авах боломжтой. Мөн тэд дэлхийн өнцөг булан бүрд ажиллаж буй судлаачидтай холбогдон, төслөө өргөжүүлэх, нөлөөллөө гүнзгийрүүлэх боломжийг хүртэж буй. National Geographic Society-ийн Судлаачдын оролцоог хариуцсан захирал Алекс Моэн  2025 оны залуу судлаачид бол зөвхөн шинийг санаачлагчид төдийгүй, тэрхүү санаачилгаа бодит ажил хэрэг болгож буй өөрчлөлт бүтээгчид юм хэмээн онцолсон байна. Ч.Баярмаа нь National Geographic-ийн 137 жилийн түүхт судлаачдын сүлжээнд багтсан Монгол улсын зургаа дахь судлаач болж байна. Мөн тэрээр тун саяхан Кембриджийн их сургуулийн “Student Conference on Conservation Science” олон улсын эрдэм шинжилгээний хуралд уригдаж илтгэл тавьсан билээ. Эх сурвалж: National  Geographic
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Сиднейд зэвсэгт халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархаджээ
D
Dulguun
·2025-12-16 17:19

Сиднейд зэвсэгт халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархаджээ

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно
D
Dulguun
·2025-12-16 15:08

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно

Хосе Антонио Каст Чилийн ерөнхийлөгчийн сонгуульд яллаа
G
Guren News
·2025-12-16 14:05

Хосе Антонио Каст Чилийн ерөнхийлөгчийн сонгуульд яллаа

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ
D
Dulguun
·2025-12-15 10:49

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ

Украины арми Каспийн тэнгис дэх Оросын газрын тосны байгууламжид цохилт өглөө 
D
Dulguun
·2025-12-12 12:24

Украины арми Каспийн тэнгис дэх Оросын газрын тосны байгууламжид цохилт өглөө 

Газын зурвасын 760 гаруй хоргодох байранд 850 мянга орчим оршин суугч үерийн аюулд нэрвэгдэж болзошгүй байна
D
Dulguun
·2025-12-11 15:59

Газын зурвасын 760 гаруй хоргодох байранд 850 мянга орчим оршин суугч үерийн аюулд нэрвэгдэж болзошгүй байна

АНУ “Трамп Голд Кард” нэртэй шинэ визний.scheme нэвтрүүлж, 1 сая ам.доллараар шуурхай оршин суух эрх олгоно
B
Byambadalai
·2025-12-11 14:57

АНУ “Трамп Голд Кард” нэртэй шинэ визний.scheme нэвтрүүлж, 1 сая ам.доллараар шуурхай оршин суух эрх олгоно

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
D
Dulguun
·2025-12-11 14:42

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Солонгос улсад суралцаж буй хоёр монгол оюутан клубт танилцсан эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ.
D
Dulguun
·2025-12-11 12:19

Солонгос улсад суралцаж буй хоёр монгол оюутан клубт танилцсан эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ.

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд
G
Guren News
·2025-12-11 11:16

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд