Microsoft: Захирлын үгийг тасалсан ажилтан халагдав

226
Microsoft: Захирлын үгийг тасалсан ажилтан халагдав
"Microsoft"-ын гүйцэтгэх захирал Сатяа Наделлагийн үгийг тасалсан ажилтан ажлаасаа халагджээ. Тодруулбал, технологийн аварга компанийн жил бүр зохион байгуулдаг хөгжүүлэлтийн бага хурал Даваа гаригт болох үеэр гүйцэтгэх захирал Сатяа Наделла Израилийн армид технологи нийлүүлэх тухай ярьсан. Энэ үеэр програм хангамжийн инженер Жо Лопез түүний яриаг таслан, хашгирчээ. Түүнийг тэр даруй танхимаас хөөж гаргасан бөгөөд сүүлд нь хамтран ажиллагсаддаа цахим шуудангаар тайлбар илгээсэн байв. Тэрбээр "Microsoft"-ын "Azure" үүлэн технологийн платформыг Газын зурваст ашиглахыг эсэргүүцэж байгаа аж. Гэхдээ Жо Лопез бол арга хэмжээний үеэр үймээн дэгдээсэн цор ганц хүн биш. Үүнээс хойш удирдах ажилтнуудын яриа дор хаяж гурван ч удаа тасалджээ. Нөхцөл байдал ноцтой хэмжээнд хүрч магадгүй байсан тул компани шууд дамжуулалтынхаа дууг хаах хүртэл арга хэмжээ авсан байна. Мөн "Seattle Convention Center"-ийн гадаа Израилийн армид технологи нийлүүлэхийг эсэргүүцсэн хүмүүс цуглажээ.
"Microsoft" өмнө нь ч бас эсэргүүцэл илэрхийлсэн ажилтнуудыг халж байсан түүхтэй. Тухайлбал, өнгөрсөн сард болсон 50 жилийн ойн арга хэмжээний үеэр ийм зүйл тохиолджээ.
Тус компани өнгөрсөн долоо хоногт Израилийн армийг хиймэл оюун ухааны үйлчилгээгээр хангасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм. Гэхдээ өнгөрсөн хугацаанд Газын зурваст хиймэл оюун ухааны технологи болон "Azure" платформоос болж аливаа хохирол учирсан гэх нотлох баримт гараагүй гэжээ. Мөн компанийн дотоод цахим шууданд "Палестин", "Газа" зэрэг үгийг дурдах боломжгүй, хаалттай байдаг болжээ.

ЭХ СУРВАЛЖ: AP

Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Сиднейд зэвсэгт халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархаджээ
D
Dulguun
·2025-12-16 17:19

Сиднейд зэвсэгт халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархаджээ

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно
D
Dulguun
·2025-12-16 15:08

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно

Хосе Антонио Каст Чилийн ерөнхийлөгчийн сонгуульд яллаа
G
Guren News
·2025-12-16 14:05

Хосе Антонио Каст Чилийн ерөнхийлөгчийн сонгуульд яллаа

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ
D
Dulguun
·2025-12-15 10:49

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ

Украины арми Каспийн тэнгис дэх Оросын газрын тосны байгууламжид цохилт өглөө 
D
Dulguun
·2025-12-12 12:24

Украины арми Каспийн тэнгис дэх Оросын газрын тосны байгууламжид цохилт өглөө 

Газын зурвасын 760 гаруй хоргодох байранд 850 мянга орчим оршин суугч үерийн аюулд нэрвэгдэж болзошгүй байна
D
Dulguun
·2025-12-11 15:59

Газын зурвасын 760 гаруй хоргодох байранд 850 мянга орчим оршин суугч үерийн аюулд нэрвэгдэж болзошгүй байна

АНУ “Трамп Голд Кард” нэртэй шинэ визний.scheme нэвтрүүлж, 1 сая ам.доллараар шуурхай оршин суух эрх олгоно
B
Byambadalai
·2025-12-11 14:57

АНУ “Трамп Голд Кард” нэртэй шинэ визний.scheme нэвтрүүлж, 1 сая ам.доллараар шуурхай оршин суух эрх олгоно

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
D
Dulguun
·2025-12-11 14:42

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Солонгос улсад суралцаж буй хоёр монгол оюутан клубт танилцсан эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ.
D
Dulguun
·2025-12-11 12:19

Солонгос улсад суралцаж буй хоёр монгол оюутан клубт танилцсан эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ.

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд
G
Guren News
·2025-12-11 11:16

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд