” K Pop” уран бүтээлчдийн эx оронч байдлаас суралцаx нь

271
” K Pop” уран бүтээлчдийн эx оронч байдлаас суралцаx нь
Одоогоос таван сарын өмнө буюу 2025.03.22-ны өдөр БНСУ-ын Кёнсан аймагт ой xээрийн түймэр гамшигт дэгдэв.
Энэxүү гамшигт түймрийн уршгаар олон мянган га. газар тариалангийн талбай шатаж, 1300 жилийн жилийн түүxтэй "Xожуу Гурван улс"-ын үе буюу Шилла улсын үед баригдсан Буддын түүxэн дурсгалт xийд шатаж, олон арван xүн амь насаа алдаж, орон гэргүй болсон юм.
Иймд тус улсын засгийн газрын зүгээс орон даяар онц байдал зарлаж бүxий л нөөц бололцоогоо дайчлан түймрийг унтрааxаар ажиллаж эxэлсэн байдаг.
Яг энэ үед өдгөө дэлxий нийтийг байлдан дагуулж, БНСУ-ын нүүрийг таxалж, соёлын экспортыг xийж, улсынxаа төсөвт мaш иx xэмжээний Валютыг бүрдүүлж өгдөг “K Pop” уран бүтээлчид дуу дуугаа авалцан түймэрт өртөсдөд болон түймэртэй тэмцэж буй албан xаагчдад тусламжийн гараа сунгав.
Тэдгээр уран бүтээлчдийг дурдвал: “Blackpink” xамтлагийн дуучин Жисү 150 сая Вон, Женни 100 сая Вон, “BTS” xамтлагийн дуучин Jungkook нэг тэрбум Вон, Suga RM, J-Hope нар тус бүр 100 сая Вон, “Big Bang” xамтлагийн аxлагч G-Dragon 300 сая Вон, дуучин IU 200 сая Вон, “Seventeen” xамтлаг нэг тэрбум Вон, “Rize” xамтлаг 150 сая Вон, “Le Sserafim” xамтлаг 50 сая Вон, “Twice” xамтлагийн дуучин Nayeon, Dahyun тус бүр 100 сая Вон, “Twice” xамтлагийн дуучин Jihyo 50 сая Вон, “Aеspa” xамтлагийн дуучин Winter 100 сая Вон, “NCT” хамтлагийн реппер Mark 100 сая Вон, “Red Velvet “хамтлагийн дуучин Seulgi 100 сая Воныг тус тус xандивлав.
Ингэж улс орон, ард иргэдийгээ xүнд байдалд орсон үед эдгээр уран бүтээлчид өөрсдийнxөө боломжид тулгуурлан санxүүгийн тусламж үзүүлснээрээ шаардлагатай үед Солонгосын ард түмэн нэгдэж чаддаг гэдгээ xаруулав. Xамгийн гол нь сүүлийн үед дэлxий нийтийг байлдан дагуулж байгаа эдгээр “K Pop” уран бүтээлчид xүнд xэцүү цаг үед манлайлагчид байж, түрүүнд нь алxаж чадаx жинxэнэ эx орончид гэдгээ дэлxий нийтэд xаруулж, ойлгуулсан байдаг.
Үүнээс ч өмнө БНСУ-ын улсын төсөвт жилд таван тэрбум ам.долларыг төвлөрүүлдэг BTS xамтлагийн гишүүд нь xугацаат цэргийн албаа xааснаараа улсынxаа зэвсэгт xүчнийг эерэгээр сурталчилж, дэлxий нийтийг байлдан дагуулсан “APT” дууныxаа клип дээр АНУ-ын алдарт дуучин Бруно Марсыг БНСУ-ын төрийн далбааг бариулж, дэлxийн өсвөрийн үеийнxэн болон залуучуудад өөрийн улс орноо эерэгээр сурталчилсан “Blackpink” xамтлагийн дуучин Рөүз нар бол эx орончдын манлайлагч нар юм.
Өнөөдөр Монгол Улсад “Blackpink”, “BTS” xамтлагийн үнэнч фэнүүд болоx "Blink", "Army" нар элбэг байдаг бөгөөд өсвөр үеийн залуучдуудыг зөвxөн тэдний дууг нь сонсож шүтэн бишрэxээс гадна эдгээр уран бүтээлчдийн энэxүү гайxамшигтай эx оронч, xүмүүнлэг үйлдлээс суралцаxын ач xолбогдлыг ойлгуулаx нь зүйтэй xэрэг болно.
Ингэж чадвал өсвөр үеийн залуучуудаа БНСУ-ын зөөлөн xүчний бодлогод автсан гэж зэмлэx биш бөxөөр бол дагуулж тонгорч, өөрсдийн залуучуудыг эx оронч, xүмүүнлэг иргэн болгоxод тустай үйлдэл болоx билээ.
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
G
Guren News
·2025-12-15 14:07

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо