“K-Beauty” салбар хүн дээр туршилт хийж буй нь маргаан дэгдээж байна

247
“K-Beauty” салбар хүн дээр туршилт хийж буй нь маргаан дэгдээж байна

Өмнөд Солонгосын гоо сайхны салбар улам хөгжиж, дэлхий дахинд тодорхой хэмжээнд байр суурийг олсон. Гэвч хэрэглэгчид олшрохын хэрээр хүн дээр бүтээгдэхүүн турших явдал ихэссэн байна. Улмаар эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирсон тохиолдлууд бүртгэгдэх болсон бөгөөд засгийн газар хэрэглэгчдийг хамгаалахгүй байна гэх шүүмжлэл дэлгэрч байна. Өнгөрсөн онд л гэхэд хүн дээр гоо сайхны бүтээгдэхүүн туршсан 10 мянган тохиолдол бүртгэгдсэн байв. Зөвхөн нүүрний тос, энгэсэг зэргийг хүн дээр туршсан тохиолдол 2020 оныхоос хоёр дахин их байсан. Энэ мэт туршилтын үйл ажиллагаанд гарч болзошгүй үр дагаврыг мэдэлгүй 200 мянган хүн оролцсон байна. Эдгээр туршилтыг тодорхой компаниуд гүйцэтгэдэг бөгөөд туршилтын бүтээгдэхүүн аюулгүй, үр дүнтэй байгааг шалгадаг.

Гэвч туршилтын тоо нэмэгдэх тусам тууралт, нүдний халдвар, арьсны хүчтэй харшил зэрэг шинж тэмдэг илрэх нь олширч байна.

Хүнс, эмийн аюулгүй байдлын яам (MFDS) гоо сайхны салбарт хяналт тавих ёстой боловч бүрэн хяналт тавьдаггүй аж. Мөн бүх туршилтын төвүүд мэдээллээ тайлагнадаггүй. Үүнээс гадна зарим туршилтгүй компани нь албан ёсны үйл ажиллагаа эрхлэх бүртгэлгүй байдаг. Өдгөө яамны гаргасан тооцооллоор, 2020 оноос хойш туршилтын хохирогчдын тоо хоёр дахин нэмэгдэж, өнгөрсөн онд л гэхэд 16 байснаас 39 болж нэмэгджээ.

Хохирогчдын нэг, нэрээ нууцалсан эмэгтэй орон нутгийн хэвлэлд хэлэхдээ, "Тэд ямар нэгэн эрсдэл, буруу зүйл болбол юу тохиолдох талаар тайлбар өгөөгүй" гэж ярьжээ.

Түүнчлэн хүмүүс хохирвол ямар нөхөн төлбөр олгох тухай тодорхой дүрэм байдаггүй. Зарим тохиолдолд хохирогчийг эмнэлэгт үзүүлдэг ч энэ нь тухайн компаниас хамаардаг байна.

Энэ мэтчилэн асуудал байгаа ч Өмнөд Солонгосын засгийн газар гоо сайхны салбарт хараа хяналт тавихаас илүү хөгжүүлэхэд анхаарч байна. Саяхан болсон Гоо сайхны бүтээгдэхүүний өдөрлөгийн үеэр ерөнхийлөгч Ли Жэ Мён "K-beauty" салбарыг “Солонгосын бахархал болсон брэнд” гэж нэрлэж, үүнийг хөгжүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлэхээ амласан. Харин сөрөг хүчний хууль тогтоогч, төлөөлөгч Ан Санг Хун засгийн газар аюулгүй байдлыг үл тоомсорлож байна буруутгаж байгаа юм. Тэрбээр "Туршилтад оролцогчид манай улсын гоо сайхны салбар өсөж байгаа шалтгаан. Хэрэв бид тэднийг хамгаалахгүй бол энэ салбар урт хугацаандаа хохирч магадгүй" гэж мэдэгдсэн юм.

Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Сиднейд зэвсэгт халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархаджээ
D
Dulguun
·2025-12-16 17:19

Сиднейд зэвсэгт халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархаджээ

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно
D
Dulguun
·2025-12-16 15:08

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно

Хосе Антонио Каст Чилийн ерөнхийлөгчийн сонгуульд яллаа
G
Guren News
·2025-12-16 14:05

Хосе Антонио Каст Чилийн ерөнхийлөгчийн сонгуульд яллаа

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаранг чөлөөлөх тухай хэлэлцэнэ
G
Guren News
·2025-12-16 10:19

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаранг чөлөөлөх тухай хэлэлцэнэ

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ
D
Dulguun
·2025-12-15 10:49

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ

ХҮН намын 10 жилийн ойн хурлаар шинэ стратеги, шинэ бодлого тодорхойллоо
D
Dulguun
·2025-12-15 10:17

ХҮН намын 10 жилийн ойн хурлаар шинэ стратеги, шинэ бодлого тодорхойллоо

Украины арми Каспийн тэнгис дэх Оросын газрын тосны байгууламжид цохилт өглөө 
D
Dulguun
·2025-12-12 12:24

Украины арми Каспийн тэнгис дэх Оросын газрын тосны байгууламжид цохилт өглөө 

Газын зурвасын 760 гаруй хоргодох байранд 850 мянга орчим оршин суугч үерийн аюулд нэрвэгдэж болзошгүй байна
D
Dulguun
·2025-12-11 15:59

Газын зурвасын 760 гаруй хоргодох байранд 850 мянга орчим оршин суугч үерийн аюулд нэрвэгдэж болзошгүй байна

АНУ “Трамп Голд Кард” нэртэй шинэ визний.scheme нэвтрүүлж, 1 сая ам.доллараар шуурхай оршин суух эрх олгоно
B
Byambadalai
·2025-12-11 14:57

АНУ “Трамп Голд Кард” нэртэй шинэ визний.scheme нэвтрүүлж, 1 сая ам.доллараар шуурхай оршин суух эрх олгоно

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
D
Dulguun
·2025-12-11 14:42

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ