"Spotv News"-ийн мэдээлснээр, "F.able" xамтлагийн дуучин "Jaehyun" буюу Шим Жи Xён 2025.06.29-ний өдөр нас барсан байна.
Энэ талаар түүний ар гэрийнхэн нь лхагва гарагт олон нийтэд хүргэсэн байна.
Шим эмчлүүлж байх хугацаандаа xүнд өвчнийхөө талаар олон нийтэд мэдэгдээгүй байна. Эхэндээ түүний биеийн байдал xэвийн байдалтай байсан ч зургаадугаар сард бие нь гэнэт муудсан юм.
"F.able"-ийн гишүүн асан И Хо Жун харамсаж байгаагаа илэрхийлж Шимийнхээ биеийн байдлыг хэтэрхий оройтож мэдсэндээ харамсаж байгаагаа хуваалцаж, олон нийтийн сүлжээнд "Бид хамтдаа өнгөрүүлсэн өдрүүддээ баярлалаа, чамайг хаана ч байсан эрүүл саруул, зовлон зүдгүүргүй байгаасай гэж найдаж байна" гэж бичжээ.Шим 2020 оны 6-р сард "F.ABLE" хамтлагтай дебютээ хийсэн. Хамтлаг таван гишүүнээс бүрдсэн бөгөөд хамгийн залуу нь "Jae Hyun" байв. Тэрээр тод инээмсэглэл, хүсэл тэмүүлэлтэй эрч хүчээрээ алдартай байсан.
"F.able" 2023 онд Японд хийсэн тоглолт, фэн уулзалтаас хойш цөөн тооны үйл ажиллагаанд оролцсон байдаг.2024 онд тус хамтлагийн гурван гишүүн ENPHAZE нэртэй шинэ хамтлаг байгуулахаар хамтлагаасаа гарсан байна.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Шим олон нийтийн өмнө огт гараагүй байсан билээ.
Эx Сурвалж: https://www.spotvnews.co.kr












