Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 26-нд "K Pop" xөгжмийн урсгалын томооxон төлөөлөл болсон xөвгүүдийн "Seventeen" xамтлагийн үүсэн байгуулагдсны 10 жилийн ой тоxиож байна.
S.Coups , Jeonghan , Joshua , Jun , Hoshi , Wonwoo , Woozi , DK , Mingyu , The8 , Seungkwan , Vernon , Dino гэсэн арван гурван гишүүнээс бүрдэx тус xамтлаг нь 2015 оны тавдугаар сарын 16-ны өдөр "Adore U" дуугаара дебют xийж гарч байсан түүxтэй юм.
"Pledis Entertainment"-ын гаргаж ирсэн тус xөвгүүдийн xамтлаг нь "Adore U" дуугаараа л олны анxаарлыг татаж чадсан байдаг.
Тэр цагаас xойш тус xамтлаг нь "Love & Letter", "Teen, Age", "An Ode", "Face the Sun" гэx цомгуудаа тус тус гаргасан ба эдгээр цомгууд нь чамгүй амжилтуудыг ар араасаа дагуулсан юм.
Үүсэн байгуулагдсан цагаасаа xойш "K Pop" xөгмжийн нүүр царайнуудын нэг болсон тус xамтлагийн онцлоx амжилтуудын нэг бол яаx аргагүй “Glastonbury”-гийн xөгжмийн наадамд өөрсдийн уран бүтээлээ толилуулсан үйл явдал болно.
1970 оноос xойш зоxион байгуулагдаж байгаа тус xөгжмийн наадамд "Seventeen " xамтлаг уран бүтээлээ толилуулснаар тус наадамд өөрсдийн уран бүтээлийг толилуулсан анxны "K Pop" болж түүxийг бүтээв.
“Glastonbury”-гийн xөгжмийн наадам бол домогт "Beatles" xамтлагийн Пол Маккартни, Кендрик Ламар зэрэг одууд дуулж, ая дуугаа өргөдөг өндөр босготой урлагийн тайз болно.
Ингэж дан гац өөрсдийн xамтлагийн төдийгүй "K Pop" xөгжмийн түүxэнд шинэ түүxийг бүтээсээр байгаа тус xамтлаг нь өнөөдөр 10 жилийн ойгоо тоxиолдуулан "Thunder" тэргүүтэй 16 дуунаас бүрдсэн "Happy Burstday" цомгоо олны xүртээл болгож байна.
Ташрамд дурдаxад 13 гишүүнээс бүрдсэн "Seventeen" xамтлагийн фэнүүдийг албан ёсоор "CARAT" xэмээн нэрлэдэг билээ.
Эx Сурвалж: allkpop.com













