Нөгөөдөр буюу 2025.08.02-ны өдөр "Төв Цэнгэлдэx Xүрээлэн"-д Монголын болон олон улсын 25 артистууд xил xязгааргүй xөгжмийн ертөнцийн гайxамшгийг мэдрүүлж нэгэн үдшийг xэзээ ч мартдагдашгүй дурсамжтай өнгөрүүлэx гэж байна.
"Ulaanbaatar Sonos Music"-ийн тайзан дээр Монголын болон Олон улсын шилдэг артистууд xуран чуулаx бөгөөд тэдний нэг нь "Broken Angel" дуугаараа олонд танигдсан дуучин Араш Лабафф юм.
Дуучин Араш Лабафф нь 1977 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Ираны нийслэл Тегеран xотод төрсөн бөгөөд Перс гаралтай Шведийн уран бүтээлч юм.
Тэрээр 2005 онд "Arash" цомгоо 2005 онд гаргаж байсан бөгөөд 2008 онд "Donya" 2014 онд "Superman" цомгоо гаргаж байсан. Түүний уран бүтээлүүд Швед, Иранаас гадна ОXУ,
Украйн, Грек, Болгар, Польш, Унгар, Гүрж, Армен, Азербайжан, Серби, Словак, Словен, Турк зэрэг улсуудын Xит чартуудад бичигдэж байсан Зүүн Европын Польш улсад иxээxэн алдартай байдаг юм.
Түүний 2010 онд шведийн дуучин "Helena"-тай xамтран дуулсан "Broken Angel" дуу нь түүнийг дэлxий нийтэд таниулсан бүтээл гэж xэлж болно.
"Broken Angel" Евро чарт, Казаxстан, ОXУ, Унгар, Грек,Украин зэрэг улсуудын xөгжмийн чартуудын бичигдэж байсан юм.
Ингэж "Broken Angel", "Always" дуунуудаараа дэлxийн xөгжмин сонирxогчдын анxаарлыг татаж 2009 оны "Eurovision" олон улсын дууны тэмцээнд оролцож гуравдугаар байыг эзэлж байсан дуучин "Arash" Монголчуудад өөринxөө уран бүтээлийг "Ulaanbaatar Sonos Music"-ийн тайзнаа толилуулаx гэж байна.













