Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга ачаа тээврийн хүчин чадлыг дээшлүүлснээр 2022-2024 онд экспорт 14 тэрбум ам.долларт,2025-2028 онд 17 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьсан хэмээн ам мэдэн зарлаж байв. Гэтэл бодит байдалд Б.Тулга сайд суудлын бөглөөс болж суусаар боомтын сэргэлт биш уналт болон хувирч нүүрс тээвэр удааширч, Монгол Улсын валютын урсгал саарч, ам.долларын ханш өсөж, дагаад бүх юмны үнэ нэмэгдэж, эдийн засаг хүндэрч, иргэд туйлдаж гүйцлээ.
Учир нь, Боомтын сайд Б.Тулга нь Ковидийн үеийн нүүрс тээврийн түр хуваарийг өдий болтол шинэчлэхгүй хүнд суртал гаргасаар байтал Монгол тээврийн компаниуд эхнээсээ дампуурч эхэлжээ. Хятадын тээврийн компаниудад давуу байдал бий болгосноор валютын урсгал гадагшаа урсахаас гадна хятад тээврийн компаниудыг дэмжсэн энэхүү тээврийн хуваарийн цаана асар их авлига яваа гэдэг нь ч оргүй биш.
Б.Тулга сайд нүүрс тээврийн хуваариа шинэчлэн баталж, монгол тээврийн компаниудаа дэмжсэн эх оронч бодлого, шийдвэрээ яаралтай гаргахгүй бол Монголын тээвэрчид хатуу тэмцэл хийхээ мэдэгдээд байна. Ухаангүй ноёнд урагшгүй албат гэж энэ дээ. Ерөнхий сайд аа!


