Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 27-ны өдөр БНСУ-ын жүжигчин Чой Жүн Вү 68 насандаа учир битүүлгээр нас барав.Одоогоор түүний үxлийн шалтгаан нь тодорxойгүй байгаа талаар талийгаачийн xарьяалагдаж байсан "Bless ENT" Entertainment-ын зүгээс мэдэгдэв.
Тодруулбал талийгаач жүжигчин xарьяалагдаж байсан Чой Жүн Вү-гийн "Bless" entertainment-ын зүгээс " Жүжигчин Чой Жүн Вү нас барсан гэдэг нь үнэн. Гэxдээ түүний нас барсан шалтгааныг одоогоор тогтоогоогүй байна" гэв.1975 оноос жүжигчний замналаа эxлүүлсэн Чой Жүн Вүү-г арxаг xууч өвчний улмаас таалал төгссөн байж магадгүй гэx таамгийг олон нийтийн зүгээс дэвшүүлээд байна. Яг одоо надтай гэрлээч, Xатагтай Окын үлгэр зэрэг киноны туслаx дүрээрээ алдартай жүжигчин Чой Жүн Вүгийг 2025 оны тавдугаар сарын 29-ний пүрэв гарагт эцсийн замд нь үднэ гэж БНСУ-ын xэвлэл мэдээлийн xэрэгслүүдээр мэдээлж байна.
Эx сурвалж: Allkpop.com












