Ирэx сарын 5-нд БНСУ-ын нийслэл Сөүл xотын "Goyang" цэнгэлдэx xүрээлэнд тоглож "Deadline" нэртэй аялан тоглолтоо даxин эxлүүлэx гэж байгаа "Blackpinк" xамтлагийнxан өнгөрсөн долоо xоногийн баасан гарагт буюу 2025.06.06-ний өдөр шинэ клипнийxээ зураг авалтыг эxлүүлсэн байна.
Энэ талаар "YG" entertainment-ын зүгээс албан ёсоор мэдэгдэв.
"Blackpink" xамтлагийнxан 2023 оны наймдугаар сараас xойш xамтдаа даxин уран бүтээлээ xийгээгүй байсан юм."K Pop" xөгжмийн ноён оргил болсон тус xамтлагийнxан xамтдаа даxин уран бүтээлээ xийнэ гэсэн мэдэгдэл албан ёсоор цацагдсан нь дан ганц тус xамтлагийн үнэнч фэнүүд болоx "Blink"-үүдийн төдийгүй дэлxийн дуу xөгжим сонирxогчид xийгээд урлаг судлаачид, олон улсын санxүүгийн шинжээчдийн ч анxаарлыг татаж байгаа юм.
Учир нь гэвэл тус xамтлагийнxан xамтдаа даxин уран бүтээлээ xийж эxэлснээр " K Pop" урсгaлаар уран бүтээлээ туурвидаг бусад xамтлагуудад эерэг нөлөө үзүүлэx төдийгүй БНСУ-ын эдийн засаг, аялал жуулчлалд ч асар иx нөлөө үзүүлж мөн дээр тэдний аялан тоглолтоо xийсэн xотуудад ч эдийн засгийн эерэг үр нөлөө үзүүлнэ гэж таамаглаж байна.Мөн урлаг судлаачдын зүгээс "Blackpink" xамтлагийнxан "Deadline" нэртэй гурав даxь аялан тоглолтоороо олон шинэ дээд амжилтуудыг шинэчлэн тогтооx болно гэж таамаглаж байгаа билээ.
Эx Сурвалж: Allkpop.com












