"Blackpink" хамтлагийн дуучин Rose болон нэрт дуучин Bruno Mars нарын хамтран дуулсан "APT" дуу 68 дахь удаагийн "Grammy" хөгжмийн шагнал гардуулах наадмын "Оны шилдэг дуу", "Оны шилдэг хослол дуу", "Оны шилдэг байлдан дагуулалт" гэсэн төрлүүдэд нэр дэвшив.
Ингэснээр "Blackpink" хамтлагийн дуучин Rose өөрийн мөрөөдлийг биелүүлж чадав.
Тэрээр уран бүтээлч хүнийхээ хувьд хөгжмийн шагнал гардуулах "Grammy" наадамд өрсөлдөх хүсэл, мөрөөдөлтэй явдаг гэдгээ өмнө нь хэлж байсан удаатай билээ.
2024 оны 10 дугаар сард олны хүртээл болж, цацагдмагцаа дэлхий нийтийг байлдан дагуулсан тус дууны клип нь өдгөө Youtube.com сайтад хоёр тэрбум гаруй үзэлттэй байгаа бөгөөд олон шинэ дээд амжилтыг тогтоосон юм.
Бэлтгэсэн И.Доржнамжил












