Air India компанийн осолдсон онгоцны дуу хураагуурыг олжээ

359
Air India компанийн осолдсон онгоцны дуу хураагуурыг олжээ
Өнгөрсөн долоо хоногт Энэтхэгийн Ахмедабад хотод осолдсон онгоцны нисгэгчийн бүхээгийн дуу хураагуурыг мөрдөн байцаагчид олжээ. Энэ нь тус ослын шалтгааныг илрүүлэх ажилд том ахиц гаргах нотлох баримт болж байна. CVR буюу дуу хураагуур нь бүхээгт өрнөсөн яриа, дохио, орчны чимээг бүгдийг нь бичдэг төхөөрөмж юм. Ослын шалтгааныг тогтоох ажиллагааг Энэтхэгийн Нисэх онгоцны ослын мөрдөн шалгах товчоо удирдаж байгаа бөгөөд АНУ болон Их Британийн мэргэжилтнүүд хамтран ажиллаж байна. Ослын албан ёсны урьдчилсан дүгнэлтийг гурван сарын дотор гарна гэж тооцоолж байна. Өнгөрсөн долоо хоногт Лондон руу нисэх гэж байсан 262 хүнтэй онгоц хөөрөөд удалгүй осолдож, ганц зорчигчоос бусад нь амиа алдсан. Онгоц унахдаа оюутны дотуур байр мөргөсний улмаас тухайн газарт байсан хүмүүс мөн амиа алдсан юм. Амиа алдсан нийт хүний тоог 270 гарсан гэж мэдээлж буй. Одоогоор амь хохирсон 90 хүнийг ДНХ шинжилгээгээр таньж, илрүүлсэн бөгөөд 47 хүний цогцсыг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгөөд байгаа аж. Эх сурвалж: ВВС
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Сиднейд зэвсэгт халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархаджээ
D
Dulguun
·2025-12-16 17:19

Сиднейд зэвсэгт халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархаджээ

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно
D
Dulguun
·2025-12-16 15:08

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно

Хосе Антонио Каст Чилийн ерөнхийлөгчийн сонгуульд яллаа
G
Guren News
·2025-12-16 14:05

Хосе Антонио Каст Чилийн ерөнхийлөгчийн сонгуульд яллаа

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ
D
Dulguun
·2025-12-15 10:49

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ

Украины арми Каспийн тэнгис дэх Оросын газрын тосны байгууламжид цохилт өглөө 
D
Dulguun
·2025-12-12 12:24

Украины арми Каспийн тэнгис дэх Оросын газрын тосны байгууламжид цохилт өглөө 

Газын зурвасын 760 гаруй хоргодох байранд 850 мянга орчим оршин суугч үерийн аюулд нэрвэгдэж болзошгүй байна
D
Dulguun
·2025-12-11 15:59

Газын зурвасын 760 гаруй хоргодох байранд 850 мянга орчим оршин суугч үерийн аюулд нэрвэгдэж болзошгүй байна

АНУ “Трамп Голд Кард” нэртэй шинэ визний.scheme нэвтрүүлж, 1 сая ам.доллараар шуурхай оршин суух эрх олгоно
B
Byambadalai
·2025-12-11 14:57

АНУ “Трамп Голд Кард” нэртэй шинэ визний.scheme нэвтрүүлж, 1 сая ам.доллараар шуурхай оршин суух эрх олгоно

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
D
Dulguun
·2025-12-11 14:42

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Солонгос улсад суралцаж буй хоёр монгол оюутан клубт танилцсан эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ.
D
Dulguun
·2025-12-11 12:19

Солонгос улсад суралцаж буй хоёр монгол оюутан клубт танилцсан эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ.

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд
G
Guren News
·2025-12-11 11:16

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд