Ирэх долоо хоногт буюу 2025.06.21-ний үдэш "Төв Цэнгэлдэх Хүрээлэн"-д "Big Bang" хамтлагийн дуучин "Taeyang"-ийн хамтаар дуучин "Ailee" өөрийн уран бүтээлийг Монголчуудад толилуулах гэж байна." Алт мэт хүчирхэг хоолойтой дуучин" " Солонгосын Beyonce" гэх мэтээр нэрлэгддэг өндөр зэрэглэлийн "K Pop" Idol болох "Ailee"-г биеийн илүүдэл жинтэй, төгс гуалиг биегүй гэх мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүмжилж бичдэг байв. Харин энэ тал дээр дуучин "Ailee"-гийн зүгээс 2018 онд "Hidden Singer" нэвтрүүлэгт орох үедээ өөрийнхөө байр суурийг илэрхийлж байсан юм. Тэрээр" Би өөрийгөө ямар харагдаж байгаадаа санаа зовохоор болихоор шийдсэн. Би жингээсээ илүүтэйгээр дуулахдаа л анхаарна.
Өдөрт багахан чихэрлэнюг төмс идэж, ганц аяга сүү уух нь боломжгүй зүйл. Хүн бүр өөрийгөө хайрлах хэрэгтэй.Би төгс эмэгтэй биш хэдий ч миний дуулсан дуу та бүхний зүрх сэтгэлд үүрд үлдэнэ" гэж байсан юм. Өөрийг нь илүүдэл жинтэй гэж өөлж шүүмжилж, сэтгэл санааны гутралд хүртэл оруулж байсан хүмүүст тэрээр ингэж хариулсан байдаг. Ингэж эрс шийдэмгийгээр өөрийн жингээс илүүтэйгээр дуундаа анхаарч түүгээрээ хэн гэдгээ харуулна гэж байв.
Улмаар дуучин "Ailee" хэлсэндээ хүрч өөрийнхөө хоолойн цар хүрээгээрээ ямар амжилттай яваа дуучин болсон гэдгээ өөрийн фэнүүд буюу “Aleeans"-ууд болон үзэн ядагчиддаа яруу тодоор харуулсан түүхтэй билээ.
Эх сурвалж: Tatlerasia.com













